Сүхбаатар дүүргийн нутагт байрлах автомат тоглоомын газарт буу гарган иргэдийг сүрдүүлж, хоёр иргэнийг хутгалж танхайрсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарсан байна. Сэжигтэн “АКА-М” маркийн буу тулган танхайрсан байна. Тухайн хэрэг гарсан үед 30 орчим хүн байсан бөгөөд хоёр хүн хутгалуулан эмнэлэгт хүргэгдсэн байна. Тус хэргийг үйлдсэн сэжигтэн А-г Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээллэж буйгаар, хэргийн газраас нэг кг орчим алт, их хэмжээний мөнгө олдсон гэв.