8o
Улаанбаатар хот
mobile menu

Мэргэжлийн Засгийн газрын “мэргэжил”-ийн ухралтууд

2016-10-10 11:45:00

Эдийн засгийн хямрал хүрээгээ тэлсээр байхад томилгооноос өөр ажил хийж мэдэхээ байсан Засгийн газарт энэ хүнд байдлаас гарах олигтой төлөвлөгөө ч алга, яг үнэндээ. Бүтээлч бодлогоор эдийн засгаа сэргээхийн оронд “Стэнд бай”- хөтөлбөрт хамрагдахаас өөр бодож төлөвлөж буй зүйл ч байхгүй бололтой. 2017 оны төсвийн төслөө ч мэргэжлийн бус хэмжээнд боловсруулсан нь 2.5 их наядын алдагдалтай төсөв төсөөлсөнөөс нь харагдаж байна. МАН энэ хугацаанд эдийн засгийг сэргээх нэг ч дорвитой ажлыг эхлүүлсэнгүй. Мөн эдийн засгийн хүндрэлээс гарах тодорхой төлөвлөгөө ч харагдахгүй байгаа юм. Мэргэжлийн Засгийн газар байгуулагдаад 102 дахь хоногтойгоо золгож байгаа ч  энэ хугацаанд нэг  ч том төсөл хөдөлсөнгүй. Ер нь л өмнөх засгийн үед хийгдсэн бүх ажлуудыг баллуурдаж, зогсоолоо. Мөн учир нь олдохгүй их томилгоог явууллаа. Олон ч хүнийг барьж хорилоо. Үүнээс өөрөө хийсэн ажилгүй Мэргэжлийн Засгийн газар байгуулагдсанаасаа хойш ямар ажил амжуулсан бэ гэдгийг chuhal.mn онцолж байна.

 

  1. Хүүхдийн 20 мянган төгрөгийг ялгавартай олгохоор болсон. Тодруулбал, өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 60 хувьд нь хүүхдийн мөнгийг нь олгох шийдвэрийг гаргасан.
  2. Төрийн албан хаагчдын цалинг хасч, хоёр сая 500 мянгаас дээш цалинтай хүмүүс 25 хувийн татвар төлөхөөр  татварын хувь хэмжээг нэмэх төсөл боловсруулсан ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан тул хэвээр үлдээсэн.
  3. Дэд сайдуудын орон тоог бий болгосон. Мэргэжлийн Засгийн газар 16 сайд, 13 дэд сайд гээд нийтдээ 29 дэд сайдтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа.
  4.  Долларын ханшийг бууруулах ажлыг хийсэнгүй. Мэргэжлийн Засгийн газрын 100 хоногийн хугацаанд долларын ханш 2296 болтлоо өсөв.
  5. Хүүхэд харах үйлчилгээг зогсоосон. Тодруулбал, есдүгээр сарын 7-ны өдрийн “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулиар хүүхэд харах үйлчилгээний хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулаад байна. Уг тогтоол батлагдсан өдрөөс хойш хүчин төгөлдөр болсон тул энэ өдрөөс 6353 хүүхэд цэцэрлэггүй болжээ.
  6. Төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахдаа авдаг байсан 36 сарын тэтгэмжийг бууруулж 1-12 сарын тэтгэмж өгөхөөр болсон.
  7. Оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг бүрэн зогсоосон.
  8. Оюутнуудын автобусны хөнгөлөлтөд өөрчлөлт оруулж 50 хувийг нь улсаас төлөхөөр болсон.
  9. Төрийн албан дахь халаа сэлгээнд өртөгсдийн тоо яам, агентлагийн төвшин 1100,  нийслэлд 200, хөдөө орон нутагт 700 гээд хоёр мянгад хүрсэн гэж сөрөг хүчин мэдэгдсэн.
  10. Төрийн албыг төрлийн болгохгүй хэмээн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгаж байсан МАН-ын дарга нар ах дүү, амраг садан, найз нөхдөөрөө төрийн албыг дүүргэх болсон. Тухайлбал, М.Энхболдын хүү М.Анар Монголбанкны хэлтэсийн дарга,  Сү.Батболдын хүү Б.Баттүшиг төв банкны хараат бус зөвлөлийн гишүүнээр томилогдсон гээд хамгийн эхний жишээг дурдаж болно.
  11. Ардчилсан намын үед батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Прокурорын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гээд таван хуулийг хуулийг санаачлагчид нь буцаасан.
  12. Хамгийн сүүлд АН-ын буюу Шинэчлэлийн Засгийн үед байгуулсан Төрийн үйлчилгээний зарим цахим машиныг зогсоосон талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд явж байна.
  13. Хамтын тэтгэврийн тухай хуулийг болиулж оронд нь “Насны хишиг” тэтгэмжийг өгөхөөр болсон. Гэвч “Насны хишиг” тэтгэмж нь ахмад настнуудын эсэргүүцэлтэй тулгараад байна. Учир нь нэг ахмад настанд олгох “Насны хишиг”-ийн хэмжээ нь ахмадын нас 70-80 бол 100 мянган төгрөг, 80-90 настай бол 200 мянган төгрөг, 90-ээс дээш настай бол 300 мянган төгрөгийн Насны хишгийг жилд хоёр удаа, цаашид эдийн засгийн нөхцөл байдал сэргэвэл улирал бүр олгохоор төлөвлөжээ. Өндөр насалж байж уг тэтгэмжийг авна гэсэн үг.
  14. Төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудын цалинг  20 хувь бууруулна.  
  15.  “Сайн” нэртэй дөрвөн хөтөлбөрийг зогсоосон. “Сайн” малчин, хашаа, хувьцаа, оюутан хөтөлбөрүүд албан ёсоор зогссон..
  16.  2016-2019 онд гадаадын их, дээд сургуульд суралцагчдыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахгүй байх шийдвэрийг гаргасан.
  17. Цахимаар газар өмчилдөг байсан тогтолцоог зогсоосон.
  18. МСҮТ-д суралцдаг оюутнуудын цалинг зогсоосон.
  19.  Бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдөх албан хаагчид зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж авдаг байсан бол гурван сар болгож бууруулсан.
  20.  Эмч нарын урамшууллыг хойшлуулсан

О.Хулан 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
88671597
ОХУ-д 5 жил сурч төгсөн хүмүүст Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Магистрийн диплом олгож байна.
2016/10/11 202.131.235.198
...
өмнөх засгийн үр дагавараас л болсонштэээ. Ер нь улсаа бүтэн авч үлдэхийн тулд хийж байгаа зүйл гэж боддог.
2016/10/10 185.25.48.250
  • Recent
  • Most Read
  • Most Comment