Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр болон Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Сүх-Эрдэнэ нар Ус цаг уур орчны шинжилгээний газрын үйл ажиллагаатай танилцлаа. Хөдөө аж ахуйд нөлөөлж болзошгүй байгалийн эрсдэлт хүчин зүйлийн үр дагаврыг бууруулах, болзошгүй ган зуд, үер усны аюулыг шинжлэх ухааны үндэслэлтэй урьдчилан мэдээллэх зорилгоор манай аймагт 1936 онд “Даланзадгад цаг уурын анхны станц” нэртэйгээр байнгын ажиглалт шинжилгээ хийж эхэлсэн түүхтэй. Сүүлийн жилүүдэд орон тооны бус гантай тэмцэх төв, цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх экспедици, агаарын чанарын хяналтын харуул, байгаль орчны шинжилгээний лабортаторитой болж үйл ажиллагааг өргөжүүлсээр байна. Үйл ажиллагааг илүү үр дүнтэй чанартай болгоход хөрөнгө санхүү, машин техник шаардлагатай байгааг холбогдох албаны хүмүүст уламжиллаа. Хэдийгээр төсвийн хүндрэлтэй байгаа ч бодлогоор дэмжин зарим асуудлыг шийдвэрлэхээ илэрхийллээ. Ингэснээр тус байгууллагын үйл ажиллагаа илүү сайжирч үр дүнд ахиц гарна.
80 жилийн түүхтэй УЦУОШГ-ын үйл ажиллагааг дэмжин ажиллана
2016-10-11 17:07:00