8o
Улаанбаатар хот
mobile menu

Намын бүлгүүд хуралдсангүй

2016-10-10 14:15:00

Хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдах байсан ч хуралдаанаа хойшлууллаа. УИХ дахь МАН-ын бүлгийн ирц бүрдэхгүй байгаа учраас тус бүлэг хуралдаанаа хойшлуулсан байна. Харин АН-ын хувьд гишүүдийн олонх нь орон нутагт томилолттой яваа аж. Бүлгүүд энэ долоо хоногийн хуралдаанаар 2017 оны төсвийн төсөл болон бусад чухал асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүдийн олонх нь орон нутгийн сонгуулийн ажлаар тойрогтоо ажиллаж буй бололтой. Энэ хэвээр бүлэг болон байнгын хороодын хуралдаан хойшилсоор байвал төсвийн төсөлтэй холбоотой асуудлууд хэлэлцэгдэхгүй гацсаар байх юм. 

О.Хулан 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment