8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Батзандан: Манай намын зарим дарга намайг "Чимээгүй бай" гэж хэлсэн

2016-10-10 15:11:00

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай цаг, үеийн асуудлаар ярилцлаа.

“Манай Засгийн газар ямар ухаан муутай юм бэ”

- Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлалыг шалгах ажлын хэсгийг гаргасан. Ажлын хэсгийнхэн гурван сар дуншсаны эцэст сая нэг дүгнэлтээ гаргалаа. Энэ дүгнэлтэд чухам юу гэсэн байх юм. Таньд олж мэдсэн зүйл байна уу?

- Засгийн газрын дүгнэлт бидэнд ирсэн. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Асгатын мөнгөний ордын тал нь мөн бусад 30 гаруй ордын асуудал яригдаж байна. Монгол, Оросын Засгийн газар хоорондын байгуулсан 2003, 2007 оны олон улсын гэрээний асуудал мөн сөхөгдөөд байна. Олон улсын гэрээг өөрчлөх, цуцлах, шинэчлэх нь тухай улсын парламентын онцгой бүрэн эрхэд хамраагддаг. Өнөөдөр олон улсын гэрээгээр зохицуулагдсан томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, үйлдвэрийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр хэсэг бүлэг этгээд завшчихсан байна. Монгол улсын Үндсэн хуулийн 25, 38-р зүйлд олон улсын гэрээтэй холбоотой бүх асуудлыг УИХ өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд авч хэлэлцэнэ гэсэн заалттай. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Асгатын мөнгөний орд гэх мэт томоохон ордуудын асуудал хууль бусаар замаар “явчихлаа”. Тэгэхээр хуулийн дагуу асуудлыг шийдэх шаардлага нэн тэргүүнд тавигдаад байна.

- Дүгнэлтэд тусгагдсан тодорхой зүйлийг хэлж болох уу?

- Хуулийн зөрчил болон өмнөх Засгийн газрын яарч, сандран гаргасан олон хууль бус тогтоолыг бидэнд ирүүлсэн. Бид судалж байна. Стратегийн орд, олон улсын гэрээтэй холбоотой асуудлыг яарч сандран яагаад шийдэв гэдэг нь сонирхол татаж байгаа. Энэ их баялагийн ордыг сонгуулийн өмнөх долоо хоногт нэг хувийн компанид шилжүүлсэн нь асуудалтай юм. Үүнийг нягтлах ёстой. Энэ ордуудыг гурван сая иргэндээ өгөх боломж байсан. Ард түмэндээ хувьцаа хэлбэрээр өгөх боломжтой. Гэтэл Засгийн газар энэ боломжоосоо татгалзсан. Энэ бол том хулгай, луйвар. Ганц намын хийж чадах ажил биш. Нам дамжсан бүлэглэлийн хулгай.

Би тус бүлэглэлийн толгойлогч нарт нэг л зүйлийг хэлж байгаа. “Эх орноо бодооч. Шунал тачаалаа хязгаарлаач” гэж хэлж байгаа.

- Тэр бүлэглэлийн толгойлогч нарыг нэрээр нь хэлж болох уу. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр та “Нэг хүн намайг УИХ-ын гишүүнийхээ ажлыг хий. Эрдэнэтийн асуудалд битгий орооцолд гэж хэлсэн” гэж хэлсэн Нэг хүн гэж хэнийг хэлээд байна вэ?

- УИХ-ын гишүүн бол хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн үүрэгтэй. Би Монгол улсын Үндсэн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж байна. Стратегийн орд, газрын хэвлийн баялагтай холбоотой бүх асуудал УИХ-аар хэлэлцэгдэх ёстой. Мөн олон улсын гэрээтэй холбоотой бүх асуудал УИХ-ын түвшинд яригдах ёстой. Гэтэл бүлэглэлийн толгойлогч нар уг асуудлыг УИХ-аар битгий хэлэлцээч гэж шахаж, дарамталж байна. Нэр усыг нь би хэлээд яахав. Бүх хүн мэдэж байгаа. Энэ их баялагийг Монгол Ардын намын талын хүмүүс авсан. Худалдаа хөгжлийн банкийг тойрсон хүмүүс бий. Гэхдээ энэ том хуйвалдааныг нэг намынхан хийж чадахгүй. Тэгэхээр уг асуудлыг хууль хяналтын байгууллага нь шалгах ёстой. Ямартай ч хуулийн зөрчил гарлаа. УИХ-ын онцгой бүрэн эрхэнд халдсан шүү гэдгийг би хэлж байгаа. Зарим дарга нар намайг чимээгүй бай. Уг асуудал дээр нүдээ аниад өнгөр гэж хэлж байгаа. Бүлгийн хурал дээр ч хэлж байгаа.

- Танай намын дарга нар уу?

- Манай намын зарим дарга нар. Би тэр хүмүүст хандаж “Уг асуудлаар би чимээгүй байж чадахгүй” гэж хэлсэн. Нам болон хувийн эрх ашгаа доогуур эрэмбэлэж сур гэж хэлмээр байна.

- Асгатын мөнгөний орд тэргүүтэй 30 гаруй томоохон ордод хууль бус ямар асуудал үүсчихсэн юм бэ?

- Засгийн газар сонгуулиас өмнөх 10 хоногт “Mongolian copper corp” компанид Эрдэнэтийн 49 хувь, Монголросцветмет –ийн Оросын талд ногдох хувиудыг шилжүүлсэн. Дээрх үйлдвэрүүдийг хувийг Монгол улс тэргүүн ээлжинд авах боломжтой байсан. Гэтэл энэ давуу эрхээсээ татгалзсан. Оросын тал Эрдэнэтийн 49 хувь, Монголросцветмет –ийн хувийг Монголын талд өгье гэдэг саналыг явуулсан байдаг. Монголын Засгийн газар “Бид Эрдэнэтийн 49 хувь болон Асгатын мөнгөний ордын талыг авахгүй. Хувийн компанид өг” гэдэг бичгийг хариуд нь өгсөн. Засгийн газар эдгээр ордын тал хувийг авахгүй гэдэг бичгийг яагаад хийж өгөв. Асар их баялагаа өөрийн болгох боломжоосоо  татгалзав гэдэг нь их сонирхлыг татаж байна. Монголын баялагийг 27 настай хүүхдийн байгуулсан хоосон шахуу компанид зүгээр өгөх болсон нь сонирхол татаж байна. Эрдэнэтийн 49 хувь, Асгатын мөнгөний орд, Монголросцветмет дэхь том ордуудыг Монгол улс сүүлийн 70-80 жилд асар их хөрөнгө зарж байж бий болгосон юм. Энэ ордуудыг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахад л 10 тэрбум доллар босгох бүрэн боломж харагдаж байгаа. Монгол улсын бүх өрийг төлөх бололцоо боломж байсан. Харамсалтай нь Монголын Засгийн газар энэ боломжоо 27 настай хүүхдийн байгуулсан компанид алдчихлаа. Үүнд л би харамсаад байгаа юм. Олон хүн “Манай Засгийн газар ямар ухаан муутай юм бэ” гэж ярьж байгаа. Би ч мөн тэдэнтэй санал нэг байна. Уг асуудлыг УИХ-ын гишүүдээс нууж, Үндсэн хуулийг зөрчиж шийдсэн. Үүнийг хуулийн дагуу шалгаж алдаа, завхарлыг засаж залруулах ёстой.

- Засгийн газар уг асуудлыг даруйхан шалгаад нэг тийш нь болгочих юм бол Эрдэнэтийн асуудал шийдэгдэх боломжтой харагдаж байгаа. Гэтэл Засгийн газар уг асуудлаар дорвитой ажиллахгүй байна. Засгийн газрын зүгээс үнэн зөв мэдээлэл өгч чадахгүйгээс болж  ард иргэд уг асуудлаар төөрөлдөөд байна?

- Засгийн газар гурван сарын дараа нийгмийн шахалт, шаардлагаар дүгнэлтээ гаргасан. Одоо дүгнэлтийнхээ дагуу хуулийн зөрчлийг арилгах ёстой. Үүнийг л би хүлээж байна.

- Хуулийн зөрчлийг арилгуулна гэхээр  Засгийн газар 49 хувиа буцааж авна гэсэн үг үү ?

- УИХ-аар заавал хэлэлцүүлэх ёстой.УИХ дүгнэлтээ гаргах ёстой. Бид шахаж, шаардаж байна.

О.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
tseren. sukhbaatar aimag
Batzandang buh talaar demjij bn
2016/10/31 27.123.214.91
zochin
Ene gudamjnii uls torch jinhene eh oronch setgel gargalaa uy? Ashig honjoo aldar ner hooson hun bish uu.Harin ter Nyamdorj neg um heleh bh.ali ezvel medne shu gseer ongorooh um bol uu? Bid harj l bai
2016/10/15 110.17.170.82
БАТЗАНДАНД
ӨӨРИЙНХӨӨ НАМРУУ ДАЙРСААР БАЙГААД УНАГАСАН ЭСЭСТ НЬ ТАНАЙ НАМЫН ХИЙСЭН САЙН САЙХАН БҮХЭН БАС ЧИНИЙ ГАЙГААР ЗӨГСЛӨӨ ЭЦЭСТ НЬ ЯДУУ АРДУУД ХОХИРЛОО.ЧИ ХАРИН ХОЖЛООШД
2016/10/12 59.153.115.16
ХУДЛАА
ЧИ ТИЙМ ШУДРАГА ХҮН ЮМ БОЛ ЯАГААД МУУ НЭРТЭЙ ЛУУ ДАНСТАЙ САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТ 2 ООС БУСДЫГ Нь НЭРЛЭЖ ЧАДДАГҮЙ ЮМ БЭ.БАС Л ХУДЛАА ХҮН БАЙНА.МАН ГЭЖ БӨӨРӨНХИЙЛЧИХӨӨД АЙГААД НЭР ХЭЛДЭГГҮЙ,МЭНГЭТ БАС ТЭГД
2016/10/12 59.153.115.16
ОДоржпурэв
Улсаа тонож дампукруулдаг,ирэгдээ дээрэмдэж гуйрснчилуулдсг гэмт этгээдуудэд хариуцлга тооц!!! Батзандан,Нямдорж нарт талархал дэвшуулэе.
2016/10/12 112.72.11.108
нэргүй
Зөв монгол улсын уул уурхай ард түмний өмч хэзээ эд нар баян хөрөнгөтэй болсон юм бэ. Улс төрд орж баяжсан олгархи луйварчин шүү дээ. Өвөг дээдэс нь лав тэр бумтан саятан
2016/10/11 103.57.92.226
Saak
Ene bol AN-iin vneheer luibar shvv ard tvmeen Ta ter tolgoilmgchiig nerlej chadahgvi zvrh zorig setgel dutna
2016/10/11 141.0.15.185
ШЭЭСЭНХҮҮ
БААСАНХҮҮ ЯАЦЫН ҮХЦИЙМУУ. ТАГ ЧИГ ШҮҮ
2016/10/11 202.179.26.171
Shudarga irgen
Elbegdorj ih uchirtai.Luivarchin erunhiilgchiin halhavchin dor luivar hiiheesee aihgui heseg buleg luivarchinguud Mongoliin hoich ueiig tonoj deeremdeed duusgah yosgui.Ard tumen l hudluh heregtei shuu
2016/10/11 103.23.51.17
TUCHAAL
herev ene yarigdaj bgaa zuil unen bol BATZANDAN NYAMDORJ 2 T BAATAR STOL OGOH HEREGTEI
2016/10/11 202.179.29.78
tushaal
elbegdorjiig sain shalgah heregtei hamag budilian tuund bgaa hudlaa ardchilal yarisan teneg novch
2016/10/11 202.179.29.78
пүрэв
АН-ЫНХАН голдуу уул уурхай Эрдэнэтийг идмэн юм биш үү тэгэхэд МАН-ынханыг хахаж үхээсэй гэх юм өөрөө хуваарьт орсон хүний багтарсан үг байх даа
2016/10/11 49.0.187.59
88671597
ОХУ-д 5 жил сурч төгсөн хүмүүст Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Магистрийн диплом олгож байна.
2016/10/11 202.131.235.198
enkhjargal.j
Chimeegui baih erkhgui shuu ta.Huivaldagchid. ,daldganagchid l chimeegui baidag.Amjilt
2016/10/11 202.55.191.34
Нараа
Өөрсдийн эрх мэдлийг ашиглан Монгол улсыг дампууруулж Монгол төрийн гутааж байгаа энэ нохдуудыг яах вэ? Монгол төрийн өмнө хувийн эрх ашгийг бүү тавь.
2016/10/11 202.70.37.34
Монгол
Амжилт ард түмэн таны талд шүү
2016/10/11 27.123.214.122
Uls
Uls ornoo bodson bol ekhleed Zasgiin gazar avaad daraa n duudalgiin hudaldaagaar dotoodiin companiuded zarah bailaa. 6 nastai huuhed ch eniig helne.
2016/10/11 172.56.10.161
Зочинzsss
M.Enhbold, Elbeg ,Saihanbileg,Bayartsogt nariin hamtarsan luivar yum bishuu
2016/10/11 108.92.149.73
gomo
Zandang shaah yumsan tsysiig gartal
2016/10/11 103.212.119.168
эрка
Ганц Эрдэнэт биш өөр олон орд газар ЛУЙВАРЧДАД очжээ.Элбэгдорж сая сэтгүүлчидтэй уулзахдаа зөвхөн Эрдэнэтийг яриад бсн бишүү , холбоотой нь үнэн болж таарлаа, новш юмдаа.
2016/10/10 150.129.142.248
ard tumen
Unen yalah boltugai. Ard tumen Nyamdorj gishiin, Barzandan gishuuniig demjij bna.
2016/10/10 103.26.193.247
Eserguutsegch
Suh loomoo bariad ch bolov gariya daa bosoh tsag ni bolson uym bishuu Mongolchuudaa
2016/10/10 202.21.106.112
п.баатар
2 нам дамнасан луйварчин төрөөс болж улс орон мөхлийн ирмэгт ирж сүйрч байгалийн баялаг хяналтгүй гадагшилж байна. манайх саудын арабаас баялагаар илүү, хүн ам ижил гэтэл 2 өөр тэс өөр амьдрал
2016/10/10 203.91.117.8
Bango
Ene asuudliin shudargaar shiidehgyi bol ene zasgiin, luivarchin namuudiin mohol ireh bolno. Yhel ni irsen hulgana muuriin syyleer toglono, shunal ihdvel shulam bolno, meht mehendee ... ... ....
2016/10/10 202.9.40.140
nergui
hen hulgailchaad bgaan be ner ustaini yriach bicheech..
2016/10/10 122.201.31.15
зочин
Ард түмний гэж болох энэ их хөрөнгийг ингэж эрээ цээргүй хулгайлж байна гэдэг үнэхээр итгэмээргүй юм биш үү?Ингээд бодохоор монголд төр засаг гэж байгаа юм уу?
2016/10/10 203.91.115.40
зочин
Нямдорж, Батзандан 2 үнэн яриад байгаа бололтой дог
2016/10/10 49.0.191.250
Зочин
Өшөө чанга дуугаар нэр устай нь зарла,Одоо юунаасаа айхав ,Монголчууд бид даанч хөөрхийлөлтэй,Удахгүй өөр нэг асуудал гаргаж ирээд анхаарлыг тийш нь сарниулах оролдлго хийнэ ,Нямдорж,Батзанданд таларх
2016/10/10 202.9.42.137
zochin
kkk Nymdorj Elbege 2 yg adil neg teregnii 2 dugui taarsan taar shuudainuud
2016/10/10 103.229.122.25
Shorond hii shaardaj bna
Nyamdorj guai zaralchihsan elbegee nairuulsan gej helsen ed nar bugd shoron yvnaa ugaasaa
2016/10/10 150.129.143.15
z
Юм мэдэж байгаа бол чин үнэнээр нь, нэр устай, баримттай нь яриач, шантааж хийх санаагүй л юм бол... ?
2016/10/10 103.57.94.231
Ард түмэн
Нямдорж гишүүнд ард түмэн талархах хэрэгтэй. Батзандан ч бас л шудрага талдаа л хүн шүү битгий няцаарай Нямдорж гишүүнийг дэмжинэ гэдэгт ард түмэн найдаж байгаа шүү.Үнэн ялах болтугай
2016/10/10 103.229.123.150
ИРГЭН
БОЛЬЁ ОО
2016/10/10 103.57.93.33
битгий ай
аймхай хулчгар хог вэ? элбэгдоржийг гэж хэлэх гээд гөлдөгнөөд байх юм.
2016/10/10 203.91.115.44
хуц
Ардын намын муу новшнууд хахаж үхээсэй
2016/10/10 202.72.242.179
Bi
Tegeed ta yu huleegeed, henees yu hushgaad barimtuudiig gargaj tawidgui suga we. Medej bga barimtaa nuun daragduulbal chi ch ooroo holbooton bolno, eswel chi shilen zandan boloh bh
2016/10/10 202.9.42.99
Butehgui MGL
manai nam ntr geed baigaa suganii usnuud bugd tsaashaa shuu, ene tom huivaldaand 2 namiin tomchuud bugd oroltsoj baij l butne. AN-iin oligarhuud uuniig dangaaraa hiisen bol MANgaruud zugeer suuhgui !!
2016/10/10 103.57.93.39
Baatar
MAN namiinhan iim yum hiihgui. Bugded il bna. ANarhistuud hiisen. Herev MANai namaas oroltsson bol namaas hooj huuliin baiguulagad og. Ene bol zalilan deerem
2016/10/10 119.40.102.11
Зочин
Энэ албан тушаалын хэнээтэн одоо болимоор юм даа.
2016/10/10 202.21.111.10
  • Recent
  • Most Read
  • Most Comment