8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 263 иргэний мэдүүлгийг хүлээн авлаа

2016-10-10 15:56:01

Авлигатай тэмцэх газар 2016 оны аравдугаар сарын 3-7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 263 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 584 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.

Өнгөрсөн долоо хоногт 279 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 245 нь зөрчилгүй байсан бол 10-ыг нь буцааж, 24-ийг нь анхааруулжээ. Одоогийн байдлаар 305 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байгаа аж. Харин ашиг сонирхлын илт зөрчилтэй гэж үзсэн урьдчилсан мэдүүлэг байсангүй.

“МОНЦАМЭ” мэдээллийн агентлагийн захирлаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Ганчимэг, “Монголросцветмет” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Мөнхбат, Замын цагдаагийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Даваазул, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нарын зэрэг 245 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

245 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 

Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, ангилал зэрэглэл хамаарахгүй, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй зэрэг үндэслэлээр 10 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.

Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болсон, ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсныг анхааруулсан, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 24 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна.

Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Төрийн банк, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment