Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нарын сонгон шалгаруулалт маргааш болно. Тус сонгон шалгаруулалтад орох иргэдийг Төрийн албаны зөвлөл энэ сарын 7-нд бүртгэж дуусчээ.
Харин Төрийн албаны зөвлөл өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын, Нийслэлийн ИТХТ-ийн нарийн бичгийн даргын, мөн Ховд, Говь-Алтай аймгийн Тамгын газрын даргын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байгаа юм байна.