8o
Улаанбаатар хот
mobile menu

"Сандэй плаза"-гийн галын хэргийг шүүж байна

2016-10-10 16:02:00

Одоогоос жилийн өмнөх яг энэ өдөр Баянзүрх дүүрэгт байрлах "Сандэй плаза" төвд гал гарч, нэг давхар бүхэлдээ шатаж, 1-4 давхар галд өртсөн хэрэг гарсан билээ. Энэ үеэр 100 гаруй түрээслэгчид эд хөрөнгөөрөө хохирч улмаар хохирлоо төлүүлэхээр шүүхэд хандсан байдаг. 

Тэгвэл энэ хэргийн шүүх хурал яг одоо Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. 

"Сандэй Плаза" ХХК-ийн Сандэй худалдааны төвийн барилгыг улсын комисс 2009 оны тавдугаар сард хүлээн авч байжээ. Тус барилга нь 7 давхар бөгөөд хөөсөнцөрөөр дулаалж, ханын өрлөг нь хөнгөн блок, барилгын гадна нүүрний фасадыг төмөр хийц бүтээцээр хийсэн аж.

Уг худалдааны төвд нийт 800 гаруй түрээслэгчид үйл ажиллагаа явуулдаг байна. Тухайн үед зоорийн давхарт гал алдсаны улмаас бусад давхар руу дамжин, олон иргэдийн бараа материал галд шатсан билээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл