8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2016-10-11 08:37:00

2016 оны 10 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 17-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
 
                 \  Хугацааны дунд үеэр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.\     

Баруун аймгуудын нутгаар: 11-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд зарим газраар, 15-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 14-15-нд зарим газраар 18-20м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 24м/с хүрч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй. Хугацааны эхээр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. 15-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Төвийн аймгуудын нутгаар: 10-нд зарим газраар, 11-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 15-нд зарим газраар хур тунадас цас орно. Салхи 10-12-нд нутгийн өмнөд хэсгээр 9-14м/с, 15-нд зарим газраар 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 10-11-нд сэрүүн байна. 12-14-нд дулаарч уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн өдөртөө 10-15 градус дулаан байна. 15-нд хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн  өдөртөө  2 градус хүйтнээс 3 градус дулаан ба

Зүүн аймгуудын нутгаар: 10-нд нутгийн өмнөд хэсгээр, 15-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, 15-нд ихэнх нутгаар 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 10-11-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүн байна. 12-14-нд дулаарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна. 15-наас хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.  

Говийн аймгуудын нутгаар: 15-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар 18-20м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 10-11-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүн байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 16-21 градус дулаан байна. 15-нд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө градус 9-14 градус дулаан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment