Нийслэлийн ИТХ-ын 2014 оны арван хоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан байдаг.
Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08:00-20:00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулж өгчээ.
Тус шийдвэрийн дагуу аравдугаар 15-ны өдөр буюу энэ бямба гарагаас дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжих аж.