8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-10-11 09:10:14

11.00 цагт: Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороонд Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2016 оны эхний 9 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал болно.

11.00 цагт: Нийслэлийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Нийслэлийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцана.  Нийслэлийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь /Туул рестораны ард, Теди төвийн зүүн, Барилгачдын талбайн баруун талд 9 дүгээр цэцэрлэгийн урд/ байрладаг.  

11.00 цагт: "Монгол ньюс" Мэдээллийн төвд Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвөөс “Биднийг сонс” охидын эрхийн II чуулганы талаар мэдээлэл хийнэ.

18.30 цагт: Тэнгис кино театрт "Улаанбаатар" Олон улсын кино наадмын нээлт болно. Уран бүтээлчид, зохион байгуулагчдын хэвлэлийн бага хурал тус театрын VIP танхимд 18.00 цагт болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл