8o
Улаанбаатар хот
mobile menu

И Мартын тухай ташаа ойлголтууд

2016-10-11 09:42:00

1. Авсан бараагаа буцаах боломжгүй биш БОЛОМЖТОЙ

Зөвхөн буцаалт хийхээс гадна хүнсний аюулгүй байдал, буруу тооцоололд 1,000 оноог сэтгэл ханамжын баталгаа болгон олгодог юм
байна. Мэдээж дотуур хувцас гэх мэт онцлогтой хэдэн барааг буцаадаггүй.

2. Имартад зөвхөн Солонгос бараа худалдаалдаг

80,000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалагддагаас харахад Монголчууд бидний хэрэглэж заншсан өдөр тутмын хэрэглээний
үндэсний үйлдвэрлэлийн болон импортын бүх л бараа бүтээгдэхүүн худалдаалагдаж байна. Харин Монгол хэрэглэгчийн хүсэл сонирхол,
хэрэгцээ шаардлагад нийцэх эсэх судалгаанд үндэслэн Солонгос дахь Имартад зарагддаг No brand, Loving home, Daiz, Emart, Peacock
брэндийн бараа бүтээгдэхүүнийг оруулж ирсэн гэдэгт итгэж байна.

3. Гоё дэлгүүр болохоор үнэтэй бараатай

Худалдаалж буй бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээндээ хямд үнийг санал болгож бараа бүтээгдэхүүний үнийг боломжит хэмжээнд хүртэл
буулгахыг өдөр бүрийн зорилгоо болгодог юм шиг санагдана. Үүнийг 14 хоног бүр гарах хямдралын сонингоос харах боломжтой.

 

 

4. Имарт бол Солонгос компани


Солонгос компани учир бүх мөнгө нь гадагшаа урсана гэсэн ойлголт байдаг. Тэгвэл Имарт нь 100% Монголдоо татвараа төлдөг Монгол
компани ажээ.

 

 

5. Бусад дэлгүүртэй ижил бараатай

Мэдээж бусад дэлгүүрт зарагддаг үндсэний үйлдвэрлэлийн болон импортын олон нэр төрлийн бараа байх ч шинэлэг бараа бүтээгдэхүүн,
үйлчилгээнүүд олон байна. Гол нь энэ бүгдийг нэг дор төвлөрүүлсэн нь үйлчлүүлэхэд үнэхээр таатай санагдана.

6. Имартад Солонгосчууд ажилладаг
Имарт Монголд нээгдсэнээр 600 орчим ажлын байр шинээр бий болж 100% Монгол ажилчид ажилтай, орлоготой болсон байна.

7. Гишүүний хямдралыг бүх үйлчлүүлэгчдэд зориулсан хямдрал гэж ойлгодог

“Имарт карт”-ын гишүүн болж үйлчлүүлэх нь илүү давуу талтай. 14 хоног бүр Зөвхөн гишүүддээ зориулан онцгой бараа бүтээгдэхүүний хямдрал, урамшууллыг санал болгодог.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment