8o
Улаанбаатар хот
mobile menu

Автын ослоор дөрвөн хүний амь нас хохиржээ

2016-10-11 09:10:00

Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 446 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 371 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс орон нутагт: Дорноговь аймгийн Даланжаргалан сумын “Элдэв” багийн нутаг Даланжаргалыан сумаас 35 км-т замд “H.Sonata-7” маркийн автомашины жолооч Д нь амины “T.Prius” маркийн Л жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 33 настай М-ийн амь нас хохирч, 4 хүн гэмтжээ. Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун Сухайтын хилийн боомтоос 10 км-т асфальтан замд Northbenz маркийн автомашины жолооч М-ийн тээврийн хэрэгсэл зогсож байхад нь “Northbenz” ND4257 маркийн М жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч М-ийн амь нас хохирсон. Түүнчлэн Төв аймгийн Жаргалант сумаас зүүн тийш 5 км-т Хоёр гозгор гэх газар шороон замд амины “M.Fuso” автомашины жолооч М нь явган зорчигч А-г мөргөж амь насыг нь хохироосон.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zocnin
yamar muuhai oilgomjgvi bichdiin be teneg setguulchee
2016/10/11 103.57.95.98
  • Recent
  • Most Read
  • Most Comment