8o
Улаанбаатар хот
mobile menu

Намрын чуулганыг өнөөдрөөс түр завсарлуулна

2016-10-11 10:28:00

УИХ-ын намрын чуулганыг өнөөдрөөс сум, дүүргийн ИТХ-ын сонгууль өнгөртөл завсарлуулахаар болжээ. Орон нутгийн сонгуулийн санал хураалт энэ сарын 19-нд буюу ирэх долоо хоногийн лхагва гаригт болох юм. Энэ удаагийн чуулганаар ирэх оны төсөв, төрөөс баримтлах мөнгөний бодлого зэрэг улс орны нийгэм эдийн засагт голлон нөлөөлөх асуудлуудыг батлах учиртай. Тиймээс олон хоног тасалдуулахыг сөрөг хүчний зүгээс эсэргүүцэж байгаа. Тэгвэл энэ завсарлагаанаар эдийн засгийн чиглэлийн чухал хэлэлцээрүүд хийгдэх хүлээлттэй байгаа юм. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-д 10 хоногийн айлчлал хийнэ. Түүний энэ удаагийн айлчлал өнгөрсөн хугацаанд гацаад буй олон чухал хэлэлцээрийн зангилааг тайлах бөгөөд энэ үеэр хэд, хэдэн төслийн гэрээнд хийж магадгүй аж. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат маргааш Япон улсыг зорино. Айлчлалаар тус улсын Ерөнхий сайд Ш.Абэтэй хэлэлцээ хийж, ирэх жилүүдэд баримтлах Монгол, Японы Стратегийн түншлэлийн агуулга, чиглэлүүдийг тохирох юм. Мөн “Монгол, Японы худалдаа хөрөнгө оруулалтын орчин, хамтын ажиллагааны боломжуудын талаар Японы хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад танилцуулж, санал солилцох юм.

О.Хулан
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment