8o
Улаанбаатар хот
mobile menu

Автобусны 3 зогсоол шинээр байгуулж, 11 зогсоолд карма гаргажээ

2016-10-11 12:28:42

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр жил бүр нийтийн тээврийн үйлчилгээний нөхцлийг сайжруулах зорилгоор 10-15 автобусны зогсоол, зогсоолын карманы ажлыг хийж гүйцэтгэдэг. Дээрх ажлын хүрээнд дүүргүүдээс санал авч, Нийслэлийн тээврийн газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн автозамын газрын хамтарсан ажлын хэсгийн шийдвэрээр 2016 онд 14 зогсоолын карма гаргах ажил хийгдсэн байна. Үүнээс 3 зогсоол шинээр байгуулагдсанаар нийтийн тээврийн үйлчилгээ иргэдэд илүү ойртжээ. Үүнд: Баянзүрх дүүрэг Намъяанжугийн гудамж дахь “Шөнийн зах” зогсоол, С.Данзангийн гудамж дахь “Сос хүүхдийн хотхон” зогсоол, Сонгинохайрхан дүүрэгт Өнөр хорооллын гудамжинд “1 дүгээр байр” зогсоолууд тус тус нэмэгдэж, эдгээр зогсоолуудыг дайран өнгөрдөг 11 чиглэлээр үйлчлүүлэх боломж бүрдлээ. Шинэ зогсоолуудыг энэ сарын 13-наас ашиглаж эхлэх юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment