8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газар есөн асуудлыг хэлэлцэнэ

2016-10-11 13:01:00

Ерөнхий сайд Япон улсад айлчлах гэж буй учир маргааш хуралдах засгийн газрын хуралдааныг өнөөдөр болгож наашлуужээ. Тус хуралдаанаар нийт есөн асуудал хэлэлцэх бол гурван асуудалтай танилцахаар төлөвлөжээ. Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэх хамгийн чухал асуудал нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассиоциацитай хамтран хэрэгжүүлэх “Экспортыг дэмжих төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл хэлэлцэгдэх юм.

 

Хэлэлцэх асуудал

 

Засгийн газрын гишүүн

1.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай

Ц.МӨНХ-ОРГИЛ

2.

Канад Улсын парламентын Нийтийн танхимын даргын айлчлалын дүнгийн тухай*

Ц.МӨНХ-ОРГИЛ

3.

Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажлын хэсгийн хуралдааны тухай*

Ц.МӨНХ-ОРГИЛ

4.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн тухай

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

5.

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Экспортыг дэмжих төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

6.

Боловсролын салбарт 2017 онд концессоор хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт батлах тухай

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

7.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

С.БЯМБАЦОГТ

8.

Протоколын төслийг эгүүлэн татах тухай

Д.ОЮУНХОРОЛ

9.

Бусад асуудал*

Ж.ЭРДЭНЭБАТ

 Танилцуулах асуудал

 10. 

Монгол Улсын Шадар сайдын гадаад томилолтын талаар

Ж.МӨНХБАТ

 11. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцсон дүнгийн талаар

Ц.МӨНХ-ОРГИЛ

 12. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Д.ОЮУНХОРОЛ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment