8o
Улаанбаатар хот
mobile menu

"Камертон", "Никитон"-ы тоглолтыг 217 сая төгрөгөөр зохион байгуулсан нь шүүмжлэл дагуулж эхэллээ

2016-10-11 13:40:00

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболдын санаачлагаар өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд "Улаанбаатарын намар" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан. Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой тус арга хэмжээнд "Никитон", "Камертон" зэрэг хамтлагууд ая дуугаа өргөж, тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажилласан юм.

Тус тоглолтыг зохион байгуулахад зориулж Нийслэлийн Захирагч С.Батболд 300 сая төгрөгийг төсвөөс гаргасан талаар шүүмжлэл тухайн үед өрнөж, иргэдийн зүгээс эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн ч намжсан. Тус арга хэмжээг зохион байгуулахад Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 217 сая төгрөг гаргасан тухай баримт дэлгэгдлээ. Баримтаас харахад уран бүтээлчдийн зардалд 134 сая, тайз тоног төхөөрөмжид 59 сая, худалдаа үйлчилгээний зардалд 13 сая төгрөгийг тус тус зарцуулжээ. Эдийн засаг хүндрэлтэй энэ цаг үед олон зуун сая төгрөгөөр тоглолт зохион байгуулсаныг эсэргүүцэх хүмүүс олон байна. Мэдээж алдартай хамтлагуудын тоглолтыг зохион байгуулж ард түмнээ цэнгүүлэх нь  буруу зүйлгүй ч цагаа олоогүй нь ийнхүү шүүмжлэл дагуулж буй бололтой.

 

 

 
 

 

 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дээгий
Татвараа төлсөн бна уу шалгаач
2016/10/12 202.179.23.170
Zochin
Es nart iim mungu zartsuulj bhaar huuhdiihee mungiig uguh n yaasiin
2016/10/11 120.17.131.68
Zoch8n
Ene arai dendnee arduud busee changalj hymraad bhad idej uuna gehed arai bisheeee boliosooo muusain luivarchid
2016/10/11 202.9.40.86
зочин
хямрал гээд байсан худлаа юм биш үү нэг оройн хэдхэн цагийн тоглолтонд хэдэн зуун саяар нь өгөөд л хүүхдүүдийн мөнгийг болохоор хасаад л өөрсдийнхөө тансаглалаас болохоор хасахыг ч хүсэхгүй
2016/10/11 202.179.31.72
  • Recent
  • Most Read
  • Most Comment