Сүүлийн үед нийтийн тээвэртэй холбоотой осол тасрахгүй байгаа. Нийслэлээс автобуснуудад өдөр бүр гэнэтийн шалгалт хийж байгаа ч тасрахгүй хэвээр байна. Өчигдөр гэхэд Сонгинохайрхан дүүргийн нутаг Тээвэрчдийн гудамж, Сутай буянт захын урд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч ноцтой осол гаргажээ. Тэрээр явган зорчигч 37 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн байна.
Автобус дахин осол гаргаж, хүн мөргөжээ
2015-12-11 15:26:00