8o
Улаанбаатар хот
mobile menu

Нүхэнд машин унаж жолооч нь хүнд гэмтжээ

2016-10-11 16:07:07

Хан-Уул дүүргийн 11-р хороонд харъяалагддаг Богд-Уулын зүүн аманд, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өөрийн хөрөнгөөр зам барьсан хэмээн тус аманд амьдардаг айлуудаас замын хөрөнгийг хувааж өгөхийг шаардаж, ам руу өгсөх замыг хаасаар сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд айлууд гэр лүүгээ автомашинтай орох боломжгүй болоод байсан ба өнгөрөгч амралтын өдрөөр замын хаалтыг тойрч гарах гэж байсан ачааны автомашин ухсан нүхэнд осолдож машины жолооч хүнд гэмтсэн хэрэг гарчээ. Энэхүү аманд УИХ гишүүн асан Л.Гүндалайн эзэмшлийн долоон хаус байдаг гэх ба өөрийн төрсөн дүү Л.Баяндалайн “Эм Би Эм Эн констракшн” компаниар хар зам хусуулж гаргажээ. Ингэхдээ замын хөрөнгөнд 56 сая төгрөг зарцуулсан учир уг замаар зорчихыг хүссэн өрх бүрээс 14 сая төгрөг нэхэмжлээд байгаа аж. Харин оршин суугчдын зүгээс нийтийн эзэмшлийн газарт зам барьж, иргэдээс мөнгө нэхэмжилж байгааг хууль бус гэж үзэж байгаа ба хорооны иргэд Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Хан-Уул дүүргийн засаг дарга нарт гомдол гаргаж арга хэмжээ авч өгөхийг хүссэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Оогий
Дуртайдаа зам тавьчихаад ядарсан ард түмнээсээ мөнгө нэхэж тэнэгтэхээ больмоор юм.
2016/10/13 202.9.42.63
zochin
balai
2016/10/12 122.201.17.34
zz
mongold huuli gej baihgui boljee
2016/10/12 202.179.16.49
Зочин
Ямар аймаар унаа вэ. Энэ Гүндалай жаахан юмтай болсон байхаа. Тэр хэлж ярьж, байж байгаа нь яавч эрүүл бишээ. нэг үзүүлэх хэрэгтэй байхаа. Өөрийн дураар зам барьсан юм бол ардаас яагаад нэхээд байдаг
2016/10/12 122.201.24.77
Zochin
Araggui l gunbalai gunbalaid arga hemjee awah heeregtei
2016/10/11 103.57.94.236
ZOCHIN
naad balaigaa buudaad alchihaach,ulsad hereggui ,ard tumniig dandaa,doromjilj baih yu,naadah chini hen yum,muu lalar
2016/10/11 202.179.23.99
зочин
тэнэг гүнбалайд хариуцлага тооцмоор юм.
2016/10/11 112.72.6.86
  • Recent
  • Most Read
  • Most Comment