Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан мэдээллээр нийгмийн даатгалын санд оны эхний есөн сард нэг тэрбум 303.4 сая төгрөгийн орлого төвлөрсөн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 258.9 тэрбум төгрөг буюу 24.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийгмийн даатгалын сангийн орлого өсөхтэй зэрэгцэн зарлага нь ч мөн нэмэгджээ. Тус сангийн зарлага нэг тэрбум 276.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 123.2 тэрбум төгрөгөөр өссөн байна. Ийн зарлага нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 84.7 тэрбум төгрөг буюу 9.4 хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 29.7 тэрбум төг буюу 20.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Тус сангийн орлого нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн орлого 216.3 тэрбум төгрөгөөр буюу 30.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ.