8o
Улаанбаатар хот
mobile menu

"Миеэ"-гийн хаант улсыг нураах Ц.Нямдоржийн төлөвлөгөө бүтэх үү

2016-10-12 09:21:00

 

МАН-д шинэ бүлэг байгуулагдаж түүнийг нь Ц.Нямдорж гишүүн удирдах уу


Орон нутгийн сонгуультай зэрэгцсэн ордны улс төр халуухан өрнөж байна. Улс төрийг буцлуулж буй Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлалаар эх, адаггүй маргааныг улс төрчид хийж иргэдийг жинхэнэ утгаар нь төөрөгдүүлж байна гэж хэлж болохоор байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын хэнд нь итгэхээ мэдэхгүй будилж суугаа иргэд Засгийн газраас л үнэн, бодит мэдээллийг хүлээж байна. 

Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан асуудлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ дээр танилцуулах болсноо өчигдөр мэдэгдлээ. Ингэснээр Эрдэнэтийн асуудлаар идэвхтэй дуугарч бие, биенийхээ эсрэг сөрөг мэдэгдэл хүртэл хийж амжсан хоёр хүний хэн нь үнэний ханатай ярьсан нь тодорхой болно. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьчилж авсан үйл явц нь хууль бус эсэх, Засгийн газар үйлдвэрээ эргүүлэн авч чадах уу гэх мэт асуудлууд хэрхэн шийдэгдэх нь одоохондоо тодорхой бус ч үүний ард том эрх ашиг нуугдаж буй нь үнэнээс үнэн билээ.

Ц.Нямдорж гишүүн “Уг асуудлын ард нам дамжсан бүлэглэл бий. Төрийн гурван өндөрлөгийн оролцоотой энэ ажлыг явуулсан. Манай намын удирдлагууд үүнд оролцоогүй гэдгээ батлах ганц л арга бий. Тэр нь үйлдвэрээ буцааж авах” гэх мэтээр ярьсан. Түүний ярьж буйгаас дүгнэвэл АН, МАН-ын удирдлагуудын аль, аль нь Эрдэнэтийн хувьчлалд оролцсон болж таараад байгаа. Тэр тусмаа намынхаа хамгийн “том” хүнийг энэ луйвар, булхайд оролцсоныг далд утгаар илэрхийлж байгааг олон нийт анзаарсан. МАН-ын дарга М.Энхболдыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой халаас нэг, Худалдаа хөгжлийн банкинд оролцоотой гэх мэт яриа улс төрийн хүрээнд яригддаг. Ер нь М.Энхболдын эрх мэдэл МАН-аас хальж Монголын төрийг атгасан гэгддэг. Мэргэжлийн засгийн газрыг тэрбээр өөрийн гараар байгуулсан бөгөөд гар, хөлөө бүх салбар руу дүрч асуудлыг өөрийнхөө дураар шийдэж байгаа ч гэж хэлж болно. Олон нийт түүнд "Дараагийн Энхбаяр" гэх хочийг хүртэл өгч амжсан билээ. Тэгэхээр Эрдэнэтэд түүний оролцоо байхгүй гэдэг нь худал биш ч байж болно.  


Ц.Нямдорж гишүүн Эрдэнэтийн асуудлаас үүдэн нам дотроо ширүүхэн дайныг эхлүүлсэн гэж хэлж болно. Өөрөө хүсч эхлүүлсэн энэ дайнд тэрбээр ялалт байгуулахын тулд Засгийн газраа хүртэл огцруулахад бэлэн гэдгээ хэлсэн шүү дээ. Зүгээр нэг хэлсэн үг биш гэдэг нь тодорхой. Нэг үгээр хэлбэл Эрдэнэтээр дамжуулан бүх зүйлийг орвонгоор нь эргүүлж чадна гэж шүү гэсэн нууцхан санааг шидэж байна. Түүн шиг намдаа дэмжлэгтэй хүн Засгийн газрыг бол савлуулж дөнгөнө. 


Гэхдээ Ц.Нямдорж гишүүнийг Эрдэнэт үйлдвэрт хайртайдаа ингэж дуугараагүй. Түүнд ч мөн том эрх ашиг бий гэж үзэх хүмүүс байгаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ц.Нямдоржид маш том эрх ашиг байгаа гэнэ. Тодруулбал, тэрбээр ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээр нууцхан бэлтгэж буй бөгөөд энэ мэт операциудыг явуулж байгаа гэх бор шувуу Төрийн ордонд нисч эхлэв. Ц.Нямдоржийн хувьд М.Энхболдын хаант засаглалыг дарж оронд нь өөрөө ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй гэх.

Харин М.Энхболдын хувьд Ерөнхий сайдын албан тушаалаас бултаж УИХ-ын дарга болсноороо ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санаатайгаа олон нийтэд аль хэдийн мэдэгдчихсэн. Тэгэхээр тэрбээр нам доторх хүчээ улам бэхжүүлж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр нямбай төлөвлөж буй. Түүнтэй зэрэгцэх хүчтэй цөөн хэдэн хүн МАН-д байдгийн нэг нь Ц.Нямдорж гишүүн. Ц.Нямдорж шиг М.Энхболдын эсрэг зоригтой дуугарч, элдэвлэж чадах хүн бараг үгүй. Ц.Нямдоржийн хувьд намдаа ч дэмжлэг сайтай. Түүний ард Ө.Энхтүвшин гишүүнээс эхлээд нөлөө бүхий олон хүн бий. Тэгэхээр Ц.Нямдорж Эрдэнэтийн асуудлаар зүгээр нэг дуугараад байгаа юм биш. Удахгүй МАН-д 25 ийн бүлэг байгуулагдаж магадгүй гэх мэдээлэл гарч эхэллээ. Тус бүлэг Засгийн газраа огцруулж чадах хэмжээний хүчтэй ажиллана. Харин тэр бүлгийг Ц.Нямдорж тэргүүлэх сурагтай. 


 Ц.Нямдорж М.Энхболдоо буулгаж өөрөө ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд Эрдэнэтийн асуудлыг хөндөж авсан уу. Цаашлаад Мэеэгийн Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөх үү зэрэг олон асуулт удахгүй тодорхой болох биз ээ. 

 

Ц.Нямдоржид аль нэгэн чухал асуудлыг барьж авахгүйгээр сөргөөлцөх нь мэдээж хүчгүй харагдана. Бас олон нийтийн анхаарлын төвд ингээд ч болов байх нь түүнд чухал.

О.Халиун

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ихар
Бүгдээрээ хулгайч учир Эдэнэтийн асуудал ингэсгээд л чимээгүй болно Төр засгийн толгойд элдэв муу аргаар хөлжсөн хулгайч нөхөд заларч байгаа тохиолдолд шудрага ёс үгүй шүү
2016/11/02 202.21.106.135
Нямдорж гуайг 100 хувь дэмждэг шүү үнэн үг хэлж байгаа гэдэгт ямагт итгэлтэай байдаг
зочин
2016/10/25 124.158.112.3
Marka
Tanai namd emgenel ilerhiilya
2016/10/13 150.129.142.110
zev
1 л зам байгаа. энэ нь МАН-ыг бүрмөсөн тарааж түүх болгох.
2016/10/12 203.91.117.8
bataa
Nyamdorj gj umhii al sh de . niigemiig shoronjyylssn
2016/10/12 139.5.219.141
Unen
Одоогийн Монгол улсын засагт Ц. Нямдорж гуай шиг төрт ёс, тусгаар тогтнолыг ярьж байгаа хүн алга даа. Түүний хуулийн мэдлэг, эх орноо гэсэн сэтгэл төрийг аваад явах чадвартай улс төрч хүн. Хүндэтгэл!
2016/10/12 103.229.120.12
Tdetseg
TIIMIIN TULD ENE IRON. NUTGIIN DONGUULID ENHBOLDIIN BAGIIG SONGOHGUI TEDNEES TATGALZAYA MONGOLCHUUDAA SONGOGCHIDOO
2016/10/12 202.9.42.25
Tsetseg
BID MONGOL TUR MONGOL GAZAR SHOROOGOO MONGOL URSDEE TSEVERLEJ BAIJ ULDEEH HEREGTEI
2016/10/12 202.9.42.25
Tsetseg
ER N BOL NUYAMDIRJIIN ZUB YAG ENENDEEREE TULHAD HURBEL MONGOLCHUUD MINEE ENE NSM DAMJSSN BEJINGIIN GAR HULIIG GALDAN BOSHIGTIINHANTAI NEGDEJ BAIGAAD ZAILUULAH N ZUBUU ZUB
2016/10/12 202.9.42.25
zochn
Tiimee.Nimdorj ih shudarga hun.demjij bn
2016/10/12 203.91.115.44
zOCHIN
Nyamdorj bol shudarga hun shudarga gedgiig ni tsag hugatsaa haruulj bna shu de medsen ch medeegui yum shig har amia bodogsod uchnuun bga shu DEMJIJ BNA Nyamdorj guad amjilt husiee
2016/10/12 43.242.241.86
Зочин
МАНАН-н гэмт бүлэглэлийг буулгаж авах цаг нь болсон. М.Энхболд гэдэг хүн ирээдүйн ерөнхийлөгч болно гэсэн зүүднээсээ сэрж үз. Ард түмэн газрын наймаачин МАНАН-н гэмт бүлэглэлийн тэргүүлэгчээр ерөнхийл
2016/10/12 87.89.22.38
Zochin
M.enhbold.Nymdorj 2-laa neg sonirholtoi.Enhbold n turuulj hussan uchir gomdoltoi bh shig.
2016/10/12 103.26.195.41
ZOCHIN
NYAMKAG DEMJINE.ENKHBOLD HEN BOLOHOO SAIN HARUULLAA. ENKHBOLD ICHEESEI
2016/10/12 202.72.244.221
zochin
Nyamka zunug showchin odoo bolimoor yumaa
2016/10/12 202.9.42.78
Bat
Mye baisanaas nimka n 100/ deer
2016/10/12 202.21.106.170
Г.Батнасан
Нямдорж ерөнхийлөгчийн суудалд санаархаж буй эсэх нь дараагийн асуудал. Харин Эрдэнэтийн луйвар бол өнөөдрийн асуудал. Ямарч байсан Эрдэнэттэй холбоотой асуудлыг мухарлах ёстой. Энэ утгаар Нямдоржийн
2016/10/12 202.179.31.71
jujig
jujigshdee jujig. man ard tumnii xairiig tatax xun 1 g beldexgui bol boloxgui sh dee. erunxiilugchiin songuuliin shou
2016/10/12 203.91.115.38
гэрлээ
Бүтээсэй гэж л залбирахаас. харахаас ч хорсч зэвүү хүрч байна шүү
2016/10/12 202.180.216.59
Me
Bi Nyamdorjiig demjdeggui gehdee ene udad 2 garaa urguud demjij bna, Erdenetiin tuhaid, Enhboldiin tuhaid ch yah argagui uneng helj bga. Enhbold ULAANBAATARIIG zarsan, odoo ULSIIG maani baritsaalah ni
2016/10/12 103.57.94.77
Zochin
MANAN-giin luivarchidyg shorond ilgeeh gants hun bol Nyamdorj. Demjij bna
2016/10/12 59.153.115.204
ll
ЗӨВ ӨӨ. ЭХЛЭЭД НАМ ДОТРОО УЧРАА ОЛ. ДАРАА НЬ ӨӨР ЮМ ЯРЬ.
2016/10/12 103.26.195.122
da
Нямдорж Засгийн газраар оролдох гэхэд жижигдэнэ.
2016/10/12 104.236.30.249
werty
miegiin orond bol menget heden zuu dahin dereldee
2016/10/12 203.169.49.110
ЭНХ
Миеэ гэгчийн оронд мэнгэт нь дээр байх аа.
2016/10/12 202.126.89.199
borjgon
teneg menget dar,dunge boloh vi dee.Mye tuunig amitan bolgono.zaaval buh tom naimaand Uvsinhan oroh yostoi gej uu?
2016/10/12 103.57.95.25
эрка
Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэж үг бий.Нямдорж үнэн хэлсэн.Ганц Эрдэнэт биш өөр бусад 30 гаруй лиценз давхар шилжсэн нь тодорхой болсон.
2016/10/12 103.26.194.187
зочин
Эрх ашгийн хувьд бол үүнд хамааран нэр нь дурьдагдаад нөхдийн тухайд гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэгтэй адил хэн нь хэнийгээ хэлээд байх юмгүй. Цаг хугацаа л харуулах байх даа.
2016/10/12 124.158.73.28
Zahialgat yum bichihee boliochee
zochin
2016/10/12 183.177.97.14
зочин
төрийн хутгуур болсон хүн дээ. зөнөөд бураад бурсан яриандаа итгээд дүрдээ орцон л хүн.
2016/10/12 202.21.111.10
Zochin
Nyamdorj Mongoliin turiin suulchiin shudraga hun dee.
2016/10/12 66.87.76.254
зочин
Зөв Нямдорж гуаг дэмжиж байна. Нам дараад өг.
2016/10/12 49.0.161.166
Zochin
Buh jijig namuud Naymdorjiig demjij negdeh heregteidee.Mongoliin tord heregtei Zairandaa NAYMDORJ',,,,,
2016/10/12 103.57.94.106
Zochin
Naymdorjiig eronhiilogchid devshvel ali ch namiinhan demjij hulgaig gazar avahuulahgui ajillaj chadnaa.mongoloo gesen setgeltei gants baigaa hun ni ene hun.odoo baigaa eronhiilogch ni hulgain bulegt..
2016/10/12 103.57.94.106
zochin
Teneg mongolchuud xoorondoo alaltsaad.shivshig
2016/10/12 103.229.123.192
  • Recent
  • Most Read
  • Most Comment