8o
Улаанбаатар хот
mobile menu

Дөрвөн салбарт татвар хөнгөлөхийг дэмжих үү?

2016-10-12 10:35:00

Жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй аж ахуйн нэгжийг салбарыг нь харгалзан 1 хувийн татвар ногдуулах хуулийн төслийг УИХ хэлэлцэн дэмжээд байна.

Татварын 90 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой салбарт газар тариалан, хөдөө аж ахуй, барилга үйлдвэрлэл, оёдол нэхмэл, хүнсний салбарт үйл ажиллагаа эрхэлж буй 4678 аж ахуйн хамаарч буй юм. Эдгээрт татварын хөнгөлөлт эдлүүлэхэд улсын төсөвт төвлөрөх татварын орлого 1.3 тэрбум төгрөгөөр буурна.

Хууль тогтоогчдын хувьд энэ асуудлаар байр суурь зөрүүтэй байна. Нэг хэсэг нь “Аж ахуйн нэгжүүдийг салбараар нь ангилж, татварыг ялгавартай тогтоох нь буруу.  Татварын хөнгөлөлт эдлүүлэх бол бүгдэд нь тэгш боломж олгох ёстой” гэсэн байр суурь барьж буй бол нөгөө хэсэг нь “Эдийн засаг хүнд байгаа үед эхний ээлжинд дөрвөн салбараа хамруулан татварын хөнгөлөлтөд хамруулахаар Засгийн газар хуулийн төсөл оруулж ирсэн нь зөв” гэж үзэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Д.Ганболд, нарын байр суурийг онцлов.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл