8o
Улаанбаатар хот
mobile menu

14 настай хүүгийн эрлийн ажлыг түр зогсоов

2016-10-12 10:42:33

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхар Тээл”-ийн гарам гэдэг газар иргэн О /14 настай, эрэгтэй/ Орхон голын усанд осолдсон тухай дуудлага энэ сарын 3-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу 4 албан хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, ар гэрээс 15 хүн, 3 автомашин, 2 морьтой, нийт 23 хүн, 5 автомашин 2 морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.
Гэвч эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй тул  ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж энэ сарын 11-ний өдөр эрлийг түр зогсоожээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment