8o
Улаанбаатар хот
mobile menu

Бүртгэлтэй 138,7 мянган ААН-ээс 50,1 хувь нь үйл ажиллагаа явуулж байна

2016-10-12 12:04:19

2016 оны эхний есөн сарын байдлаар Бизнес регистрийн санд 138.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас 69.5 мянга буюу 50.1 хувь нь үйл ажиллагаа явуулж байгаа талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. Эдийн засгийн өсөлт 1.4 хувь болж буурсан, хөрөнгө оруулалт татарч, экспорт, импортын аль аль нь буурсан, сонгууль болсон зэрэг бизнес, эдийн засагт нөлөөлөх өөрчлөлтүүд энэ оны эхний гурван улиралд гарсан юм.

Макро үзүүлэлтүүд буурсан энэ үед үйл ажиллагаа эхлээгүй аж ахуйн нэгж, байгууллагын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 7.9 пунктээр нэмэгдсэн байна. Харин үйл ажиллагаа явуулаагүй 69.2 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 29.7 мянга буюу 42.9 хувь нь үйл ажиллагаагаа эхлээгүй, 35.3 мянга буюу 50.8 хувь нь үйл ажиллагаагаа түр зогсоосон, 1.5 мянга буюу 2.2 хувь нь бүрэн зогсоожээ.
Мөн 2.6 мянга буюу 4.1 хувь нь хаяг тодорхойгүй болон бусад шалтгаантай байна. Бизнес регистрийн санд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 44 мянга буюу 63.2 хувь нь Улаанбаатар хотод байгаа аж. Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 83.6 хувь нь 1-9 ажиллагчидтай, 7.2 хувь нь 10-19 ажиллагчидтай байгааг Үндэсний Статистикийн Хорооны мэдээлэлд дурджээ. Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 3.5 хувь нь 50-иас дээш ажиллагчидтай байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment