Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт орон сууцны үнийн индекс 2015 оны мөн үеийнхээс 8.3 хувиар, өмнөх улирлынхаас 2.6 хувиар буурчээ.
Тодруулбал,
- Сүхбаатар дүүрэгт 5.5 хувь,
- Чингэлтэй болон Хан-Уул дүүрэгт 6.1 хувь,
- Баянзүрх дүүрэгт 7.3 хувь,
- Баянгол дүүрэгт 9.5 хувь,
- Сонгинохайрхан дүүрэгт 11.9 хувиар
Өмнөх улиралтай харьцуулахад
- Баянгол болон Хан-Уул дүүрэгт 2.4 хувь,
- Баянзүрх дүүрэгт 2.5 хувь,
- Сүхбаатар дүүрэгт 2.7 хувь,
- Чингэлтэй дүүрэгт 2.8 хувь,
- Сонгинохайрхан дүүрэгт 2.9 хувиар буурсан байна.
1970 оноос өмнө ашиглалтад оруулсан орон сууцны үнийн индекс 2016 оны 3 дугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс 6 дүүрэгт 3.6-7.8 хувиар, 1970-2001 оны орон сууцных 4.8-11.8 хувиар, 2002 оноос хойш ашиглалтад оруулсан орон сууцных 6.2-14.7 хувиар тус тус буурсан байна.