8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Магнайгийн мэдээлэлд сандарсан УИХ-ын даргын мэдэгдэл

2016-10-12 15:46:00

УИХ-ын дарга М.Энхболдыг ах дүү, амраг садангийн хүмүүсээ төрийн өндөр албан тушаалд томилсон гэж ШӨХТГ-ын дарга асан О.Магнай мэдэгдсэн. Тэгвэл О.Магнайгийн мэдээлэлд УИХ-ын дарга М.Энхболд хариу мэдэгдэл гаргасан байна.


Ингээд мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.


 

Сүүлийн үед Ардчилсан Намын зарим гишүүд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээ ашиглан “Улсын Их Хурлын дарга М.Энхболд ах дүү, амраг садангийн 20 хүнээ төрийн өндөр албан тушаалд томилсон” гэх ор үндэслэлгүй мэдээлэл тарааж байна. УИХ-ын дарга нь холбогдох хууль тогтоомжид зааснаар Монголбанкны ерөнхийлөгч, Үндэсний статистикийн хорооны дарга, Үндэсний аудитын газрын ерөнхий аудитор, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн нийт 8 албан тушаалтныг томилуулахаар санал гаргах эрхтэй бөгөөд тэдгээрийг УИХ хэлэлцэн, томилох эсэхийг шийдвэрлэдэг. Миний бие УИХ-ын даргаар сонгогдсоноос хойш дээрх албан тушаалтнуудаас хүсэлтээ өгч чөлөөлөгдсөн 3, Үндэсний статистикийн хороог дахин байгуулсантай холбогдуулан түүний удирдлага гээд нийт 4 иргэнийг тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, мэргэшсэн байдлыг шалгуур болгон УИХ-д санал болгосон.

 

УИХ-ын даргын хувьд төрийн албан хаагч, түүн дотроо төрийн өндөр албан тушаалтныг томилох шийдвэрийг бие даан гаргах хууль, эрх зүйн үндэслэл болоод боломж байхгүй. Харин Монгол Ардын Намын даргын хувьд намын дүрмийн хүрээнд, улс төрийн албан тушаалд томилогдох хүнийг намын бүх шатны нэгж, байгууллага болон намын Удирдах зөвлөлөөр хэлэлцэх үед санал бодлоо илэрхийлж, зөвшилцдөг. Ингэхдээ тухайн хүний мэргэжил, мэдлэг, туршлага, удирдах чадварыг нэн тэргүүний шалгуур болгон үздэг.

 

Энэхүү шалгуурыг хангасан гэж үзэж УИХ-ын байнгын хороод, нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг иргэд, олон түмний өмнө нээлттэй хэлэлцүүлж томилсныг ард түмэн мэдэж байгаа. УИХ-ын сонгуулийн дүнгээр олонхи болсон аль ч нам сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө биелүүлэх, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, зорилтыг зөв тодорхойлж, хэрэгжүүлэх чадавхитай боловсон хүчнээ улс төрийн албан тушаалд дэвшүүлэн ажиллуулдаг.

 

Гэтэл Ардчилсан намын зарим гишүүд орон нутгийн сонгууль болж буйтай холбогдуулан сонгогчдын саналыг татах зорилгоор баримт нотолгоогүй, бодит үнэнд үл нийцэх, иргэд, олон нийт, сонгогчдыг төөрөгдүүлсэн мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байгаад харамсаж байна. Миний зүгээс өөрийн ах, дүү, төрөл садны нэг ч хүнийг төрийн өндөр албан тушаалд томилоогүй болно. Иймд Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга миний ажил хэргийн нэр хүндийг гутаасан энэ ор үндэслэлгүй гүтгэлгийг хууль, хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэхээ мэдэгдэж байна.

 

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА

МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ard
Hvv ni Mongol bank nd ajild orson ni vnen shde.....M.Enkhbold uhej bj l mgl.n toroos zailah bhda.
2016/10/13 73.83.38.109
ard
Ene hvniig mgl.n ard tvmen diilehguiee,ard tvmnee bvr huuraad,hudlaa yariad sursan hvn shvv de.vnen blaa ch ulaan tsaim hudlaa medeelel ene ter geed l hudlaa yariad suuj bn shde.
2016/10/13 73.83.38.109
Цэрэн
Хэний хамаатан хаана орчихвоо юу ярьцгаагаад байнаа. Чадвар мэдлэгтэй хүн л удирдах албанд очдог биздээ. Чадаж байгаа хүнийг боль гэлтэй бишдээ
2016/10/13 84.53.232.154
Зулаа
oron nutagt ch bas hamaatan sadanguud orj bna. negen aimgiin statistikiin heltsiin dargaar ШӨХТГ-ын дарга Б. Лхагваагийн зээ нь тавигдсан байна. Тэр нь хөөрхий цэнхэр талдаа юм гэнэлээ.
2016/10/13 202.21.118.198
burhanch lam
za daa ene huniig mongold diileh hun ugui biz dee gehdee unen yiah odor irhen hi gartsaagui uiliin lai gej bas bna shuu
2016/10/13 202.9.42.221
anguuch
Миеэ чи худлаа шаахиймаа...ичкү ингэж амьдарч үзхиймсаан..Магнай чи шүү том албан тушаал өгчвөл сандаргах хүн дээ Магнай бол
2016/10/13 182.160.35.196
zochin
ter baij baigaa tsaraig ni hardaa sandraad vheh gj bn .
2016/10/12 122.201.21.180
zarlaatah
hudlaa yum bol magnaigiiin durdsan hvmvvvsiiin alban tushaald hen hen tomilogdsoniiig . umhii hujaa chi . nerleeteh dee
2016/10/12 188.64.243.212
mongol
unen ugend hun ushuute uher unsan hund nohoi ushuute gj unen yumaa sandarsandaa medegdel hj bna
2016/10/12 59.153.87.56
үнэн
энэ хүн маш их сандарч байнашалгаад бодит мэдээлэл өгөх
2016/10/12 203.91.115.43
УЯАЧ
ЭНХБОЛДЫН ШАЛГУУР НЬ МӨНГӨ ШҮҮ ДЭЭ.ХААНА Ч ИЛ БОЛЖ БАЙГАА ҮЙЛДЛЭЭ ЯАЖ Ч ГОНШИГОНОЖ ГОМДОЛЛООД ХЭРЭГГҮЙ ДЭЭ. ГҮТГҮҮЛЭЭД БАЙГАА БОЛ МАГНАЙГИЙН ЖАГСААСАН АЛБАН ТУШААЛД ОЧСОН ХҮМҮҮСЭЭ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЧИХ
2016/10/12 103.229.122.153
Zochin
Худлаа ярихаасаа ичихээ байя гэхэд санаа зовдог болуу л гэж бодогдох юмдаа. Албан тушаалуудыг зарахгүй залуучуудыг сонгон шалгаруулж болдоггүй юмуу.
2016/10/12 139.5.216.95
uriankhan
lalaruud laigaa uureh udur irnee
2016/10/12 82.67.142.60
монгол хүн
ШАЛ МАНГАР... МЭДЭГДЭЛ ГЭХЭЭСЭЭ АЙЖ ТЭВДСЭН., ҮНЭНЭЭ ИЛЧЛЭХЭЭСЭЭ АЙЖ, САНДАРСАН ХҮНИЙ ДҮР БАЙНА...ККК..
2016/10/12 122.201.22.147
Zochin
Cni jookhon judagtai baikhgui bol daraa jiliin erunkhiilugchiin songuuld shuud unana.
2016/10/12 139.5.218.238
Hater
Enhboldiin emee gej neg hyatad jijig hultei hugshin hashaaniihaa gadaa narlaad suuj bdag bsan gej sonsoj blaa. Hyatad hunii ur sad bolhooroo ch ter yumuu MONGOLD yostoi eleggui hun yumaa.
2016/10/12 103.57.94.77
ner ustaigaa gegeen dvreeree baigaa hvmvvsiin svnns ni bgaa yum uu
ajiglagch
2016/10/12 103.229.122.51
сайхнаа
солиотой новш
2016/10/12 202.70.46.214
ажиглагч
Хэлэх үгээ хэлэх л хэрэгтэй магнайг өөрийн шалгуул сонгууль дөхөөд ирхээр ардчилсан намыхан схан эргүүтэж бнаа шудрага л байя лдаа
2016/10/12 27.123.214.94
BAAGII
ARD TUMEN ENKHBOLDIIG HEN WE GEDGIIG HIISEN TOMILGOONOOS NI SHUUD TANISAN SHTEE
2016/10/12 202.72.244.221
хх
Магнайгийн эсрэг мэдэгдэл хийж доошоо ордог болоо юу
2016/10/12 43.242.242.51
Магнайгийн эсрэг мэдэгдэл хийж доошоо ордог болоо юу
Магнайгийн эсрэг мэдэгдэл хийж доошоо ордог болоо юу
2016/10/12 43.242.242.51
эан
Энхболд минь ард түмнийг хуурахад амархан гээд итгэчихээ юу, төрийн албыг төрлийн алба болгож байна даа.
2016/10/12 104.236.30.249
Tsetseg
Unen dhuu dee Erh medleeree dalailgaj huul shuuheer daramtlahaa zogsoo MAGNAIG DEMJIJ BAINA SHUDARGA UNEN YALAH BOLTUGAI
2016/10/12 202.9.42.25
ха ха
Үнэн л мэдээлэл байна лээ. Төрд газрын наймаачид, уяачид гарсан нь иргэдийн л буруу. АН, МАН ын хооронд ялгаа байхгүй. Монголын төрд жинхэнэ удирдагч л дутагдаж байна. Эх орноо гэх сэтгэлтэн ховордсон
2016/10/12 103.26.195.111
Нам бус
Юм хэлэхээр л хуулийн байгууллагын нэр барьж айлгадаг болж амийг нь барих сайхан арга юм да.
2016/10/12 202.126.91.217
  • Recent
  • Most Read
  • Most Comment