Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нар өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Вашингтон хотод Дэлхийн банк болон ОУВС-тай уулзалт хийхээр явсан. Уулзалтын үеэр Сангийн сайд Монгол улсын санхүү, эдийн засгийн байдлыг танилцуулж тусламж хүссэн. Хариуд нь Дэлхийн банк болон ОУВС-гаас ямар туслалцаа үзүүлэхээ илэрхийлэх байсан юм. Энэ үеэр манай улсад “Стэндбай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үгүй нь тодорхойгүй байсан. Харин Сангийн сайд ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэх талаар урьдчилан хэлэлцээр явуулж байгаа талаар мэдээлэл өгчээ. Тодруулбал, дээрх байгууллагаас манай улсын санхүүгийн салбарын байгууллагад ирж ажиллаад дараа нь дүгнэлтээ хэлэх юм байна. Ингэснээр “Стэндбай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар энэ сард тодорхой болох аж. Өөрөөр хэлбэл, ОУВС-гийн техникийн баг ирж ажилласны дараа Засгийн газраас шийдвэр гаргаж дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх үгүйг шийдэх аж.
“Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэх нь энэ сард тодорхой болно
2016-10-12 16:28:59