8o
Улаанбаатар хот
mobile menu

105 ажилтныг нэг зэрэг ажлаас халжээ

2016-10-12 17:18:00

Дэлхийн банк болон Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Сангийн яамнаас хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа-3” төслийн 21 аймаг дахь Сум дэмжих багуудын 105 ажилтныг нэг зэрэг ажлаас халжээ. Энэ талаар өнөөдөр халагдсан хүмүүсийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэд өөрсдийгөө ямар нэгэн үндэслэгүйгээр халагдсан хэмээн үзэж байгаа учраас эрх ашгаа хамгаалах зорилгоор түр хороо байгуулсан байна. Түүнчлэн тэд хурлын үеэр “Дэлхийн банк болон Швейцарийн хөгжлийн агентлагийн чиглэлийн дагуу Сангийн яам болон Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс тодорхой үндэслэлгүйгээр хоморголон ажлаас халсан” гэдгийг онцолж байсан юм. Сум дэмжих багийг найман cap ажиллуулсан бөгөөд тэднийг ажлаас халах тушаал есдүгээр сарын 28-нд гарч, есдүгээр сарын 30-наас халж байгаагаа мэдэгджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
bi mongol hvn
bid qunii umnu hvvhed ard tvmnee bodoh heregtei vr dvn ni gardaggvi ynz bvriin tusliin ajiltanuudiig boliulah heregtei 26 jild olon tusul heregjsen bolobct hen hojson qum be
2016/10/13 103.10.21.56
ИРГЭН
БОЛЬЁ ОО
2016/10/12 103.212.118.33
  • Recent
  • Most Read
  • Most Comment