8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ц.Нямдоржийн төлөвлөгөө ил болж М.Энхболд сандарсан өдөр

2016-10-12 19:00:00

Намрын налгар сайхан өдөр өнгөрлөө. Өнөөдөр их ажлыг амжуулсан уншигчид та бүхэн завгүй өдрийн алжаалаа тайлан амсхийж сууна уу. Яг л энэ үед бид та бүхэнд улс оронд болж өнгөрсөн үйл явдлыг “Монголын нэг өдөр” тойм булангаараа хүргэж байна. Таны ажил, амьдралтай холбоотой ямар чухал шийдвэрүүд гарч өнгөрснийг та бүхэндээ хүргэж байна. Өнөөдрийн онцлох үйл явдлыг манай сайтнаа гарснаар тоймлон уншина уу.

ӨНӨӨДӨР МАНАЙ ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНАА

Онцлох дуулиан: "Миеэ"-гийн хаант улсыг нураах Ц.Нямдоржийн төлөвлөгөө бүтэх үү

Ц.Нямдорж гишүүн Эрдэнэтийн асуудлаас үүдэн нам дотроо ширүүхэн дайныг эхлүүлсэн гэж хэлж болно. Өөрөө хүсч эхлүүлсэн энэ дайнд тэрбээр ялалт байгуулахын тулд Засгийн газраа хүртэл огцруулахад бэлэн гэдгээ хэлсэн шүү дээ. Зүгээр нэг хэлсэн үг биш гэдэг нь тодорхой. Нэг үгээр хэлбэл Эрдэнэтээр дамжуулан бүх зүйлийг орвонгоор нь эргүүлж чадна гэж шүү гэсэн нууцхан санааг шидэж байна. Түүн шиг намдаа дэмжлэгтэй хүн Засгийн газрыг бол савлуулж дөнгөнө.  Гэхдээ Ц.Нямдорж гишүүнийг Эрдэнэт үйлдвэрт хайртайдаа ингэж дуугараагүй. Түүнд ч мөн том эрх ашиг бий гэж үзэх хүмүүс байгаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ц.Нямдоржид маш том эрх ашиг байгаа гэнэ. Тодруулбал, тэрбээр ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээр нууцхан бэлтгэж буй бөгөөд энэ мэт операциудыг явуулж байгаа гэх бор шувуу Төрийн ордонд нисч эхлэв. Ц.Нямдоржийн хувьд М.Энхболдын хаант засаглалыг дарж оронд нь өөрөө ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй гэх. Харин М.Энхболдын хувьд Ерөнхий сайдын албан тушаалаас бултаж УИХ-ын дарга болсноороо ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санаатайгаа олон нийтэд аль хэдийн мэдэгдчихсэн. Тэгэхээр тэрбээр нам доторх хүчээ улам бэхжүүлж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр нямбай төлөвлөж буй. Түүнтэй зэрэгцэх хүчтэй цөөн хэдэн хүн МАН-д байдгийн нэг нь Ц.Нямдорж гишүүн. Ц.Нямдорж шиг М.Энхболдын эсрэг зоригтой дуугарч, элдэвлэж чадах хүн бараг үгүй. Ц.Нямдоржийн хувьд намдаа ч дэмжлэг сайтай. Түүний ард Ө.Энхтүвшин гишүүнээс эхлээд нөлөө бүхий олон хүн бий. Тэгэхээр Ц.Нямдорж Эрдэнэтийн асуудлаар зүгээр нэг дуугараад байгаа юм биш. Удахгүй МАН-д 25 ийн бүлэг байгуулагдаж магадгүй гэх мэдээлэл гарч эхэллээ. Тус бүлэг Засгийн газраа огцруулж чадах хэмжээний хүчтэй ажиллана. Харин тэр бүлгийг Ц.Нямдорж тэргүүлэх сурагтай. 


 Ц.Нямдорж М.Энхболдоо буулгаж өөрөө ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд Эрдэнэтийн асуудлыг хөндөж авсан уу. Цаашлаад Мэеэгийн Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөх үү зэрэг олон асуулт удахгүй тодорхой болох биз ээ. Ц.Нямдоржид аль нэгэн чухал асуудлыг барьж авахгүйгээр сөргөөлцөх нь мэдээж хүчгүй харагдана. Бас олон нийтийн анхаарлын төвд ингээд ч болов байх нь түүнд чухал.

 

Онцлох мэдэгдэл: О.Магнайгийн хэлсэн үгэнд сандарч мэдэгдэл гаргасан УИХ-ын дарга

ШӨХТГ-ын дарга О.Магнай УИХ-ын дарга М.Энхболдыг төрийн албыг төрлийн албан болгож байна хэмээн олон нийтэд мэдэгдсэн. Тодруулбал, УИХ-ын даргыг төрөл, төрөгсөд, ах дүү, хамаатан садныхаа хүмүүсийг өндөр албан тушаалд томилж буйг эсэргүүцсэн юм. Тэгвэл О.Магнайгийн энэхүү мэдээлэлд УИХ-ын дарга М.Энхболд хариу мэдэгдэл хийв. Ингэхдээ хувийнхаа сошиал хаягаар бус УИХ-ын тамгын газрын албаны вэб сайтаар мэдэгдлээ гаргав. О.Магнайгийн эсрэг мэдэгдэл гаргаж байхыг бодвол УИХ-ын дарга М.Энхболд ихээхэн сандарч буй бололтой.  Тэрбээр мэдэгдэлдээ “Сүүлийн үед Ардчилсан Намын зарим гишүүд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээ ашиглан “Улсын Их Хурлын дарга М.Энхболд ах дүү, амраг садангийн 20 хүнээ төрийн өндөр албан тушаалд томилсон” гэх ор үндэслэлгүй мэдээлэл тарааж байна. УИХ-ын дарга нь холбогдох хууль тогтоомжид зааснаар Монголбанкны ерөнхийлөгч, Үндэсний статистикийн хорооны дарга, Үндэсний аудитын газрын ерөнхий аудитор, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн нийт 8 албан тушаалтныг томилуулахаар санал гаргах эрхтэй бөгөөд тэдгээрийг УИХ хэлэлцэн, томилох эсэхийг шийдвэрлэдэг. Миний бие УИХ-ын даргаар сонгогдсоноос хойш дээрх албан тушаалтнуудаас хүсэлтээ өгч чөлөөлөгдсөн 3, Үндэсний статистикийн хороог дахин байгуулсантай холбогдуулан түүний удирдлага гээд нийт 4 иргэнийг тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, мэргэшсэн байдлыг шалгуур болгон УИХ-д санал болгосон.

УИХ-ын даргын хувьд төрийн албан хаагч, түүн дотроо төрийн өндөр албан тушаалтныг томилох шийдвэрийг бие даан гаргах хууль, эрх зүйн үндэслэл болоод боломж байхгүй. Харин Монгол Ардын Намын даргын хувьд намын дүрмийн хүрээнд, улс төрийн албан тушаалд томилогдох хүнийг намын бүх шатны нэгж, байгууллага болон намын Удирдах зөвлөлөөр хэлэлцэх үед санал бодлоо илэрхийлж, зөвшилцдөг. Ингэхдээ тухайн хүний мэргэжил, мэдлэг, туршлага, удирдах чадварыг нэн тэргүүний шалгуур болгон үздэг” хэмээн бичжээ.

Онцлох дүгнэлт: АН-ын бүлэг Мэргэжлийн Засгийн газрыг мэргэжлийн бус гэж дүгнэв

АН-ын бүлгээс Засгийн газрын 100 хоногийн ажлын үр дүнг дүгнэж мэдээлэл хийлээ. Тус бүлэг Засгийн газрын 100 хоногийг дүгнэж дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтдээ “Мэргэжлийн Засгийн газар нь төрийн албанд халаа, сэлгээг өрнүүлэн “төрлийн” томилгоог хийж олон мянган мэргэшсэн төрийн албан хаагчдыг хоморголон халсан. Дэд сайдуудын орон тоог нэмж “Шилэн данс”-ыг зогсоосон. Эрх мэдэлгүй, тоглоомын мэргэжлийн бус Засгийн газар өмнөх парламентын үед эсэргүүцэж байсан, сонгуулиар иргэдэд амлаж байснаасаа эсрэг шийдвэрүүдийг удаа дараа гаргасаар байна. Түүнчлэн Олон улсын Валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт л хамрагдахгүй бол болохгүй байгаагаа ярьж, гадаадын банкуудыг Монголд оруулж ирж, эдийн засгаа сэргээх бодлого баримталж буйгаа хямрал гэдэг үгээр тайлбарлан төсөв хүнд байна гэсэн атлаа дэд сайдууд ба түүний ажлын алба нэртэй туслах, жолооч нарыг дахин бий болгож, найман гишүүн “давхар дээлтэй” ажиллаж байна. Түүнчлэн өрийн таазыг бодитойгоор нэмж 2020 он гэхэд ДНБ-ий 80 хувьд хүргэхээр төлөвлөсөн ньулс үндэстний тусгаар байдалд ноцтой хохирол учруулах хэмжээнд хүрээд байгаа” гэлээ.

Мөн өмнөх дөрвөн жилийн Засгийн газар 100 хоногт ямар ажлууд хийснийг одоогийн Засгийн газрын 100 хоногт хийсэн ажилтай харьцуулжээ.

Мэргэжлийн ба Шинэчлэлийн Засгийн газруудын үйл ажиллагааны 100 хоногийн харьцуулсан тойм

Мэргэжлийн Засгийн газар 100 хоногт

/Монгол Ардын Нам - 2016 он/

Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт

/Ардчилсан нам - 2012 он/

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Мэргэжлийн Засгийн газар 2016 оны долдугаар сарын 30-ны өдөр бүрдсэн.

Монгол Улсын 27 дахь Ерөнхий Сайд Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газар 2012 оны наймдугаар сарын 20-ны өдөр бүрдсэн.

2016.08.22 Гадаадад их дээд сургуульд сурах оюутны сургалтын тэтгэлгийг зогсоолоо. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагсдын тэтгэлгийг зогсоов. "Сайн оюутан" хариуцлага бий болгох хөтөлбөрийг зогсоосон.

2012.10.02 Гадаадад сурах оюутны тэтгэлгийг нээлттэй явуулдаг болов.

2016.08.22 "Сайн хашаа" хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоосон.

2012.11.04 Хямд нүүрс худалдаалдаг "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв. 1 тонн нь 200,000 төгрөгийн үнэтэй нүүрсийг иргэдэд 80,000 төгрөгөөр хүргэдэг болсон.

2016.08.22 "Сайн малчин" хөтөллбөрийг зогсоож, малын хөлийн албан татварыг шинээр буй болгохыг мэдээлэв.

2013.01.12 Малчдын хоршоог хөгжүүлэх талаар зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг батлав.

2016.09.01 Засгийн газар бүрдээд 31 хоногийн дараа ах дүү, хамаатан садан, ураг төрлөө төрийн өндөр албан тушаалд томилж эхэлсэн. Одоо ч үргэлжилж байна.

2012.08.26 Засгийн газар бүрдээд зургаа дахь хоног дээрээ гаргасан шийдвэр нь Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгов.

2016.09.01 Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг зогсоов.

2012.09.11 "Шинэчилж шийдье 222" төрийн ажилд иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулсан.

2016.09.07 Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгов.

2012.09.21 Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл санаачилсан.

2016.09.12 "11-11" төвийг татан буулгалаа.

2012.10.12 Засгийн газар нүд чихээ нээж, иргэдээс мэдээлэл авах, санал гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг эргээд мэдэгдэх "11-11" төв ажиллаж эхэлсэн.

2016.09.20 Төрийн албан хаагчдыг хоморголон халж эхлэв.

- МАН-ын Засгийн газрын найман гишүүн "давхар дээлтэй" ажиллаж байна.

- Дэд сайдын албан тушаалыг бий болгов.

- Цалингийн татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

- Эмч, багш нарын 36 сарын тэтгэмжийг бууруулав.

2012.09.03 Нийтийн алба 08:00 цагаас ажиллаж эхлэдэг болов.

2016.09.22 Архи, тамхины онцгой албан татварыг 20 хувиар нэмэгдүүлэх санал өргөн барив.

2012.09.19 Хүүхдэд архи, тамхи худалдаж, үйлчилбэл тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргалаа.

2016.09.22 Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг бууруулав.

2012.11.17 Засгийн газраас 2015 он гэхэд 21 аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох шийдвэр гаргасан.

2016.09.26 Хүүхэд бүрт олгодог хүүхдийн мөнгийг ялгавартай өгөхөөр болов. Хүүхэд хамгаалын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулав.

2012.10.22 Халамж хүүхэд рүү чиглэж орон даяар хүүхдийн мөнгө олгож эхлэв.

2016.09.29 Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулав.

- Зөрчлийн тухай хуулийг буцаасан.

2012.11.13 Хууль зүйн шинэчлэл эрчимжив.

2016.09.29 Шинэ төрлийн татварууд бий болгохоо мэдэгдэж, 2017 оноос хэрэгжүүлэхээр ярьж түр хойшлуулсан.

/- Орон сууцны шинэ татвар бий болгоно

- Суудлын автомашины татвар нэмэгдэнэ

- Цалингийн татвар төлнө

-ХАОАТ-ыг нэмнэ

- Ашигт малтмалын татварыг өсгөнө

- Аж ахуй нэгж орлогын албан татварыг нэмэгдүүлнэ гэв/.

 

2012.11.03 "Үйлдвэржилтийн шинэ эрин үе" зарласныг дэмжих тухай Засгийн газрын тогтоолыг батлав. /Шинэ төрлийн үйлдвэрүүдийг хөгжүүлж иргэдэд ажлын байр бий болгохыг уг тогтоолд чу

 

Онцлох мэдээлэл: Орон сууцны үнэ буурсаар байна

Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт орон сууцны үнийн индекс 2015 оны мөн үеийнхээс 8.3 хувиар, өмнөх улирлынхаас 2.6 хувиар буурчээ.
 Тодруулбал,
 

  • Сүхбаатар дүүрэгт 5.5 хувь,
  • Чингэлтэй болон Хан-Уул дүүрэгт 6.1 хувь,
  • Баянзүрх дүүрэгт 7.3 хувь,
  • Баянгол дүүрэгт 9.5 хувь,
  • Сонгинохайрхан дүүрэгт 11.9 хувиар

Өмнөх улиралтай харьцуулахад 

  • Баянгол болон Хан-Уул дүүрэгт 2.4 хувь,
  • Баянзүрх дүүрэгт 2.5 хувь,
  • Сүхбаатар дүүрэгт 2.7 хувь,
  • Чингэлтэй дүүрэгт 2.8 хувь,
  • Сонгинохайрхан дүүрэгт 2.9 хувиар буурсан байна.

1970 оноос өмнө ашиглалтад оруулсан орон сууцны үнийн индекс 2016 оны 3 дугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс 6 дүүрэгт 3.6-7.8 хувиар, 1970-2001 оны орон сууцных 4.8-11.8 хувиар, 2002 оноос хойш ашиглалтад оруулсан орон сууцных 6.2-14.7 хувиар тус тус буурсан байна.

Онцлох хэрэг: Татварын албаны дарга мөрийтэй тоглож байгаад баригдсан уу

Энэ сарын 9-10-нд шилжих шөнө мөрийтэй тоглож байсан 10 хүн рүү зэвсэглэсэн этгээдүүд дайрч, дээрэмдсэн хэрэг гарсан билээ. Цагдаагийнхан шуурхай ажиллаж, дээрэм хийсэн хоёр этгээдийг баривчилж, бусдыг нь эрэн сурвалжилж байгаа. Мөн хэргийн үеэр алдагдсан их хэмжээний мөнгө болон зэвсгийг хайж байгаа ажээ. Тэгвэл мөрийтэй тоглож байгаад дээрэмдүүлсэн хүмүүсийн дунд нийслэлийн Татварын албанд өндөр албан тушаал хашиж байсан нэгэн эрхэм байгааг баттай эх сурвалж хэлэв. Мөн тэрбээр хамгийн их хохирлыг амссан гэнэ. Хэргийн газраас нэг кг орчим алт болон их хэмжээний мөнгө алдагдсан гэх ба дээрэмдүүлсэн эд зүйлс нь нэг тэрбум орчим төгрөгийн эд зүйлс байсан гэх мэдээлэл байна.

Уншигч авхай та оройгхаан хөгжимийн эгшигтэй ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. Нартай хамт эртлэн босож, амжилт бүтээлээр дүүрэн Пүрэв гарагийг өнгөрөөхийг ерөөе.

 

Сhuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin.
Nyamdorj guaig erunhiilugch bolgoh yam san tegvel buh yam zuv golidroldoo oroh baih teneg Elbegdorjiin buh biulhaig ilchilj shorond hataah heregtei
2016/10/16 103.26.194.135
zochin
Nyamdorjiig 100% demjij bna jinhene eh oronch hun
2016/10/16 103.26.194.135
zochin
CHuhal.mn hen mini hudlaa bitgii zahialgaar bicheed bai Nyamdorj guai mongolyn buh ard tumnii tuluu duugarch baihad ter hunuug bitgii goochlood bai hud;aa unen ni medegdehgui dugnelt bitgii tarhi uga
2016/10/16 103.26.194.135
hiimori
Jinhene uls turch.Eh orniihoo tuloo haana ch duugarna. demjii
2016/10/14 110.17.170.121
зочин
Эрдэнэтийн тухай Н.ЭНХБАЯР сонгуулийн өмнө анхааруулж л байсан байна лээ ш дээ. даанч . .
2016/10/14 112.72.6.86
БИЧЭЭЧ
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН-ыхан нураахыг нь НУРААНА.ЗОГСООНО. Үнэн ЧАНАР нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ.БАЙГУУЛНА. Угаас ЧАДВАР нь
2016/10/14 202.131.252.213
Erunhiilugch
Gants dunguur ni Nyamka l b/na.
2016/10/14 73.51.101.9
Зочин
Боломжтой ганц нь л!!!
2016/10/13 103.212.119.230
Zochin
Nyamdorjig devshvel dmjine
2016/10/13 202.9.42.137
batsuh
Hyamka ahiin zub shee demjij baina
2016/10/13 202.9.40.103
Иргэн
Бүх иргэдэд мөнгө тараах сайн хувьцаа, малчдад сайн малчин, оюутнуудын сайн оюутан, гэр хорооллынхонд сайн хувьцаа гэж дандаа бэлэн мөнгө тараах сонгуулийн өмнөх хөтөлбөрүүд. Үүнээс л болж улс өрөндөө
2016/10/13 203.91.119.66
Иргэн
Угаасаа АН сонгогчдын масст хандсан сайн гэх поп хөтөлбөрүүд гаргаснаар улсын төсвийг нэгмөсөн гөвж, одоо МАН баасыг нь цэвэрлэж байна. Нэрнээсээ ойлгомжтой.
2016/10/13 203.91.119.66
zochin
enkhbold ah duugee hamaatan tomilson unen sh deee gehdee magnai bol ingej hool olj iddeg hun yarij bgaan unen ch uuruu bol hudlaa darbagar bgaa yum
2016/10/13 59.153.113.249
zochin
huuhduud ni medlegtei bj bolon darga bolj bolon gehdee ymar makh tsusnii tasarhai vee gedgeg ni mongoliin ard tumend il
2016/10/13 59.153.113.249
zochin
m. enkhbold gej hanaj tsaddaggui muu gahai duugui buun mafi elbegdorj gesen huuhdee anhan shatnaas ehluuulj bgaach gehshig ard tumniig huursun muu nobsh neg ikh saihan yarisan luivarchid
2016/10/13 59.153.113.249
зочин
Гадуур гараад алхсанч хардалт,ганц үгүүлбэр бичээд нийтэлсэнч хардалт,гайгүй ганц үйлдвэрээ харамлаад хэлсэнч хардалт,гайгүй шиг нэг нөхөртэй гөө нэг цайны газар ороод аяга цай уугаад гарсанч хардалт,
2016/10/13 43.242.243.103
kub
nyamdorjiig darj avakhad ikh l khuchtei dairch baindaa khurkhii ...
2016/10/13 202.9.41.183
энхболд хязгаартай бай
Энхболд оо цадаж ханахгүй байна уу нийслэлийн бүх газрыг зарж идлээ дараа нь төрийн албан тушаалын наймаа хийлээ одоо улсыг бүхлээр нь залгих нээ энхбаярын араас хөлийг нь гозойлгомоор нөхөр байна
2016/10/13 202.70.46.232
me enhbold umhiii hujaa
umhiii hujaaa chi turliiin alba bolgooogvi yum bol . magnaigiiin helsen durdsan alban tushaaluuudad hen bugai ajillaj bgaag . ner ustai ni zarlaatah daa .. mongolchuudiig
2016/10/12 188.64.243.212
Zochin
Tegej taarna Nuyamdorj genet soliotoi um shig l baisan Uvsiinxan xaana ch usnaas xuurai gardag um , Unen biz. Bi omno ne xelj baisan biz!!!
2016/10/12 103.229.123.212