8o
Улаанбаатар хот
mobile menu

Гоё дээлээ 3.5 саяар шагнуулсан Т.Самбасанчир гэж хэн бэ

2016-10-13 09:26:00

Хөгжлийн банкны “но”-той, ноцтой мэдээллүүд ил болж удирдлагууд нь эхнээсээ хоригдож эхлээд байна. Хууль зүйн яамнаас тус банкинд оруулсан шалгалтын дүгнэлтээр 1.3 их наяд төгрөгийн зөрчил илрээд байгаа. Үүнтэй холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарын хүмүүсийг Хөгжлийн банкинд байршиж байсан “Самурай”, “Чингис” бондын мөнгө болон бусад санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулаагүй гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагууд шалгаж байна.

Хөгжлийн банкнаас маш ноцтой зөрчлүүд илэрсэн бөгөөд тус банкны удирдлагуудын тансаглал хэрээс хэтэрсэн байсныг ажлын хэсгийнхэн онцолж байгаа юм. Тус банкныхан олон улсын зах зээл дээрээс босгосон бондын мөнгийг бүтээн байгуулалтын ажлуудад үр дүнгүй зарцуулснаас гадна өдөр тутмын хэрэглээндээ арай л гамгүй үрж байсан нь зарим баримтаас ил болоод буй. Тухайлбал, тус банкныхан Блүүмберг телевизтэй мэдээлэл суртачилгаа хийлгэнэ гээд 1.8 сая ам долларын гэрээ хийгээд 800 мянган долларыг шилжүүлсэн байдаг. Мөн Хөгжлийн банкны албан хаагчдын цалингийн зардал 2011 онд 373.8 сая төгрөг байсан бол 2015 оны жилийн эцсийн байдлаар 4 тэрбум 700 сая төгрөг болж өссөн байгаа юм. Цаашлаад тус удирдлагууд гадаад албан томилолтын төсвийг тухайн үед мөрдөгдөж байснаас хэт өндрөөр тодорхой тайлбаргүйгээр их хэмжээний мөнгө төсөвлөн үрэлгэн зарцуулдаг байсан нь ч тодорхой болсон.

Хамгийн ноцтой нь сардаа гурван удаа үзэг сольж түүнд нь их хэмжээний мөнгө төсөвлөсөн гэх мэдээлэл бий. Үүнээс илүү анхаарал татах нэгэн мэдээлэл байгаа нь тухайн үеийн Эдийн засаг, хөгжлийн сайд буюу Н.Батбаяртай цагаан сараар золгох үед гоё дээл хувцастай байсан гээд Хөгжлийн банкны барилга захиалагчийн албаны дарга Т.Самбасанчирыг 3.5 сая төгрөгөөр урамшуулсан байна. Үнэхээр үрж, ядсан мөнгө байгаа шүү. Н.Батбаяр өөрийнхөө хүнийг шагнав уу эсвэл дээлийг нь мялаав уу гэдэг нь одоо ч олны дунд яригдаж байна. Уг мэдээллийг сонссон хүмүүс Т.Самбасанчирын цуутай дээлийг хармаар байна хэмээн ярьцгааж байгаа юм. Гэтэл түүний тухай мэдээлэл маш нууцлагдмал байна. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүний товч намтар нь байх ёстой атал түүний л мэдээлэл нууц байгаа нь хачирхалтай.

Т.Самбасанчир гэж хэн бэ?

Т.Самбасанчир нь Монголын тэрбумтнуудын нэг гэгддэг бизнесмэн хүн юм. 1990 оны үеэс бизнес эрхэлж эхэлсэн бөгөөд хүнд, машин механизмын Komattsu брэндийг анх Монголд оруулж иржээ. Тэрбээр 2000 оны эхээр улс төрд хөл тавьсан байна. Түүнийг 2004 онд Барилга хот байгуулалтын төрийн нарийн бичгийн даргаар томилж байжээ. Мөн Н.Батбаяртай хамт Эдийн засгийн хөгжлийн яаманд ажиллаж байсан бөгөөд тус яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хэсэг хугацаанд хашсан юм. Үүний дараа Хөгжлийн банкинд барилга захиалагчийн албаны даргаар томилогджээ. Түүний эзэмшдэг үл хөдлөх хөрөнгийг тоолоод барахгүй гэх мэдээлэл байдаг. Залуучууд зочид буудлын эзэн.

chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Khuchniikhend sanal gargav.
Gent bayjikh gedsend tsuvtei gedeg khurungiig ni khuraagaad MONGOL ULSAD buteen baiguulalt khiikhed zoriul daa. J ni surguuli tsetserleg gekh met. Buruu garaar olson zunduu mungu bnaa. Sain l shalga.
2016/10/14 59.153.114.194
Зочин
Төрд ойртуулж болохгүй шуналын бузартай тэрбумтан бна даа
2016/10/13 103.26.193.13
Б.Бямбасайхан
Наад луйварчин чинь хуучин Нүүсний Газар гэж байхад нүүрс зарж баяжсан хулгайчдаа сайн шалга юм юм гарна даа
2016/10/13 202.9.41.35