Монголд гадны банк оруулж ирэх асуудлыг Засгийн газраас судалж байгаа. Тэгвэл БНХАУ-ын дөрвөн том банкны нэг болох “Bank of China”, АНУ-ын “Goldman Sachs”, “Deutsche bank” зэрэг банкны аль нэг нь Монголд төлөөлөгчийн газраа нээх тухай мэдээлэл байна. Эдгээр хамгийн магадлал өндөртэй нь “Bank of China” байгаа юм. Ингээд Монголд удахгүй салбараа нээж мэдэх дээрх гурван банкны талаарх товч мэдээллийг хүргэе.
“Bank of China”: 1912 онд үүсгэн байгуулагдсан тус банк нь өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж буй санхүүгийн том групп юм. 2009 онд улсынхаа хоёр дахь том зээлдэгч болж дэлхийн зах зээлд тавдугаарт бичигдэж байсан удаатай. Хятадын Засгийн газраас 100 хувийн хөрөнгө оруулалттай тус банкыг 2000 онд “Форбес” сэтгүүл дэлхийн 21 дахь том компаниар нэрлэсэн. Нийт 27 оронд үйл ажиллагаа явуулж байна. Хилийн чанад дахь үйл ажиллагаанаас нийт ашгийн 4 хувийг бүрдүүлдэг. Харин дийлэнх орлогыг Хятад дахь үйл ажиллагаанаас бүрдүүлдэг. “Bank of China” нь 2.03 их наяд ам.долларын нийт активтай. Мөн 302 мянган ажилтантай бөгөөд 98,12 тэрбум долларын цэвэр ашиг олдог. Бэлэн мөнгөний хэмжээ 359.82 тэрбум доллар, хувьцааны үнийн дүн 131.62 тэрбум доллар юм. Харин өрийн хэмжээ 359.82 тэрбум доллар аж. 2002 онд 52,7 тэрбум юанийн ашиг олсон нь өмнөх оныхоос 20 хувиар өссөн үзүүлэлт юм. Хэрэв та Хятад дахь салбарт данс нээвэл түүнийгээ хилийн чанадад ашиглах боломжгүй. АНУ-ын иргэн Дэниэл Вульц хэмээх хүү 2006 онд Израильд халдлагад өртсөн. Энэ хэрэгт алан хядагчдад мөнгө шилжүүлж өгсөн “Bank of China”-г буруутгаж байсан удаатай. “Bank of China” нь Монголын компаниудыг хилийн чанад дахь Хятадын банкны салбаруудтай холбон, зуучлах ажил хийж байна. Мөн Хятадын банкны Хонконг дахь салбараар дамжуулан 350 сая валютын своп үйлчилгээг Монголын Худалдаа Хөгжлийн Банкинд үзүүлсэн. Банкны төлөөгч Дай Шинжун “Хятадын банк байгуулагдсанаар үндэсний аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзэх нь үндэслэлгүй дүгнэлт биш” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.Зээл авах хүсэлтээ ирүүлсэн 40 гаруй компанид 3 тэрбум долларын санхүүжилт олгох юм байна. Хэрэв охин компаниа Монголд байгуулвал гаргах зөвшөөрөлтэй капиталын хэмжээ 56 сая ам.доллар байна. Тэгэхээр олгох зээлийн нийт хэмжээ нь 460 сая ам. доллар байх юм. “Юанийн хөрвөх чадвар нэмэгдсэн нь “Bank of China”-д гадаад орнуудад зээл олгоход ихээхэн тусаллаа. Дээр нь дэлхийн эдийн засаг сэргэж эхэлсэн болохоор Хятадын банкууд гадаадад салбараа улам олноор байгуулж байна” хэмээн Guotai Junan Securities компанийн шинжээч тайлбарласан байна. “Bank of China” нь сүүлийн жилүүдэд Хятадын бусад томоохон банкны адил Хонконгийн хөрөнгийн бирж болон бусад нээлттэй зах зээл дээр хувьцаагаа борлуулах замаар хөрөнгийнхөө хэмжээг өсгөж иржээ.
Энэ банк барагдуулаагүй их хэмжээний өр хуримтлуулж, төрийн их хэмжээний хөрөнгийг үрэгдүүлснээс 2006-2007 оны үед дампуурахдаа тулсан гэж ажиглагчид үзэж байсан. Ер нь Хятадын банкуудад төрөөс шууд тусалдаггүй тул тэд IPO хийх замаар эрсдэлийнхээ тодорхой хэсгийг гадаадын хөрөнгө оруулагчдад үүрүүлэхийг зорьдог болоод уджээ. Бээжингийн эрх баригчид өнгөрсөн оны 12 дугаар сард хадгаламжийг даатгах тухай төлөвлөгөө боловсруулсан боловч одоог хүртэл олон нийтэд танилцуулаагүй. Энэ нь банкны салбарынхаа бодит байдлыг иргэдэд мэдрүүлж, тэднийг цочроохгүй хэмээн сэрэмжилсэн хэрэг гэж үзэж болно. 2002 онд Хамас бүлэглэлийн дайралтад өртөж нас барсан найман хүний ар гэрийнхэн тус банкнаас 1 тэрбум доллар нэхэмжилж байв.Тус банк террорист бүлэглэлүүдийг санхүүжүүлээгүй гэдгээ удаа дараа сануулсан юм. 2004 онд Хятадын төв телевизээр мөнгө угаасан хэрэгт буруутай хэмээн мэдэгдсэн. “Манай банкны хувьд Монголын арилжааны банкуудтай өрсөлдөхгүй, харин ч хамтран ажиллана. Хөгжихөд нь тусална. Засгийн га¬зар, Төв банк хяналт та¬вих бүрэн боломжтой” гэж төлөөлөгч ярьж байв. Хятадын экспортын 60 хувийг үндэстэн дамнасан компаниудын бүтээгдэхүүн эзэлдэг. Хамгийн их хөрөнгө оруулалт татаж, хамгийн их худалдаа хийсэн нь л Хятадын хөгжлийн үндэс.
“Goldman Sachs”: Тус банк нь жилийн 6.08 тэрбум долларын орлоготой. Үүнээс цэвэр ашиг нь 8.7 тэрбум доллар юм. Нийт 34800 ажилтантай. Хувьцааны үнийн дүн 86.7 тэрбум доллар. The Goldman Sachs Group, Inc.) нь голчлон байгууллагын хэрэглэгчдэд хөрөнгө оруулалтын банк, үнэт цаас, хөрөнгө оруулалтын удирдлага болон бусад санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг олон улсын хөрөнгө оруулалтын банк, үнэт цаасны фирм юм. Голдман Сакс 1869 онд байгуулагдсан бөгөөд Нью-Йорк хотын Доод Манхаттан бүсийн 200 Баруун гудамжинд төв нь байрлахаас гадна олон улсын томоохон санхүүгийн төвүүдэд салбартай. Тус фирм нь M & A-гийн зөвлөгөө, андеррайтингийн үйлчилгээ, хөрөнгийн удирдлага, анхдагч брокерын үйлчилгээг корпораци, засгийн газар, хувь хэрэглэгчиддээ үзүүлдэг. Тус фирм нь мөн өмчлөлийн арилжаа, хувийн өмчийн гүйлгээ хийхээс гадна Нэгдсэн Улсын бондын зах зээл дээр анхдагч дилерийн үйл ажиллагаа явуулдаг байна.
“Deutsche bank”: Тус банкны жилийн орлого 6.9 тэрбум евро. Цэвэр ашиг нь 6.7 тэрбум евро. 100 мянган ажилтантай 33.53 тэрбум бэлэн евротой. Нийт хувьцаа нь 62.7 тэрбумар еврогоор үнэлэгэддэг. Тус банк Германы дайн дууссаны дараа эдийн засаг уналтад орох үеийн хамгийн анхны санхүүгийн байгууллага юм. Дэлхийн 70 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Аюулгүй, найдвартай зэрэг үзүүлэлтээрээ дээгүүрт ордог. Анх 153 жилийн өмнө санхүүгийн жижиг байгууллага болон байгуулагдаж байсан. 2009 онд тус банк зэх зээлд эзлэх хувиараа дэлхийн хамгийн том гадаад валютын дилер болж байсан юм. 2012 онд ашгийн хэмжээ өмнөх жилүүдийнхээс таван хувиар буурсан үзүүлэлтттэй байсан юм. Түүнчлэн мөн дөрөвдүгээр улиралд татварын алдагдал 1.56 тэрбум долларт хүрсэн байна. Харин эдийн засагчид “Deutsche bank”ийг татвар төлөхийн өмнө 628.5 сая еврогийн ашигтай гарна гэж таамаглаж байсан байна. “Deutsche bank” нь АНЦ-ын үл хөдлөх хөрөнгийн зэх зээлийн талаар худал мэдээлэл тараасан хэмээн шалгагдаж байсан.
сhuhal.mn