8o
Улаанбаатар хот
mobile menu

Москвад сүүлийн 25 жилд гарч байгаагүй их түймэр гарлаа

2015-12-11 17:13:00

ОХУ-ын нийслэл Моска хотын Тушины машин үйлдвэрлэлийн заводод гарсан түймэр нь энэ хотод сүүлийн 25 жилд гараагүй том түймэр болжээ. Учир нь гал сөнөөх 34 нэгж техниктэй 140 хүн ажиллаж байж арай хийн унтраасан байна. Түймэр завопдын агуулахын 15 мянган хавтгай дөрвөлжин метр талбайг эзэл, дээврээс нь мянган метр хавтгай дөрвөлжин хэсэг  нуржээ.
Онцгой байдлын албаныхан “Өмнөд Тушино” дүүргийн ард иргэдийг хаалга цонхоо сайн хааж, гэртээ утаа оруулахгүй байхыг анхааруулсан байна.
1932 онд байгуулагдсан машин үйлдвэрлэлийн Тушины завод нь 1966-1974 онд стратегийн “Т-4” онгоц үйлдвэрлэж байгаад “МИГ-23” онгоц угсарч байсан. 1983 оноос сансрын тойрог замын дахин ашиглах “Буран” хөлөг үйлдвэрлэж байсан үйлдвэр юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл