АТГ-аас зарим дүүргийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж, иргэдээс авч буй төлбөр, хураамж нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг судалсан байна. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Сонсголон дахь амбулатори төв Эрүүл мэнд, спортын сайдын хүчингүй болгосон тушаалыг үндэслэн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн шинжилгээг 3000 төгрөгөөр, харин эмчийн цохолтоор ирсэн хүүхдийн шинжилгээг үнэгүй хийж байжээ. Энэ нь “Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журам”-д заасан “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг тус тус зөрчсөн байна.
Түүнчлэн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны “Угтахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцахад АМ-13 дугаар маягт, эмчлүүлэгчдийн картыг иргэдэд 500 төгрөгийн төлбөртэй хүргэж байгаа нь Эрүүл мэндийн сайдын нийтлэг үйлчилгээ үзүүлэхэд төлбөр авахыг хориглосон журмыг зөрчсөн үйлдэл аж. Өөрөөр хэлбэл, “Угтахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга өөрийн эрх хэмжээг хэтрүүлж Эрүүл мэндийн сайдын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэхээр байгаа гэнэ. Дээрх асуудлуудаар АТГ-аас холбогдох хууль тогтоомжид заасан арга хэмжээг авч, хариуцлага тооцуулахаар ажиллаж байгаа юм байна.