Их хотын завгүй нэгэн өдөр дуусаж, маргаашийн угтах нарыг догдлон хүлээн суугаа уншигч та бүхэндээ оройн мэндийг хүргэж байна. Тив дэлхий, улс оронд болсон үйл явдлыг онцлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм мэдээллийг уншигч та бүхэндээ өргөн бариж байна. Өнөөдөр дэлхий дахинаа хөхөвчгүй өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Маргаашийн нартай уралдан, амжилт өөд алхаарай.
ӨНӨӨДӨР МАНАЙ ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНАА
Дэлхийн хөхөвчгүй өдөр: Дэлхийн одууд хөхөвчөө тайлж байна
Өнөөдөр дэлхий нийтийн хөхөвчгүй өдөр билээ. Тэгвэл цахим хэрэгсэлээр дэлхийн одууд дотуур хувцасаа тайлж, нэгдэж байна. Энд дарж үргэлжлэлийг үзнэ үү.
Чухал ярилцлага: “Ичтэл нь шейр” хийсэн нь шийтгэл хүлээнэ
Өнөөдрийн чухал ярилцлагаар техник, технолгийн салбарт тэргүүн эгнээнд жагсдаг салбарын төлөөлөлийг онцлон хүргэлээ. Тэрээр оюуны өмч болон хүний эрхийг цахимаар хэрхэн зөрчдөг тухай сонирхолтой яриа өрнүүлж, өөрийн мэдээллээ хэрхэн нууцалж, оруулах тухай зөвлөмж хүргэсэн юм. Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.
-Цахим орчин дахь хүний эрхийн зөрчил гэж юу вэ?
-Монгол улсын хуулинд хүний эрхийг зүйлчлээд оруулсан, хүний эрхийн олон улсын гэрээ конвенцуудад нэгдэж орсон. Тиймээс хүн бүр цахим орчинд өөрийн зайлшгүй эрхийг эдэлдэгтэй холбоотойгоор эл асуудал үүсч байна. Тухайлбал хүн цахим орчинд үгээ хэлж, хэвлэн нийтэлдэг.Гэтэл иргэн болон хүний зайлшгүй эдлэх эрхийг хязгаарлаад байхаар дээрхи асуудал гарч ирдэг. Үүнийг хэлж байгаа юм. Интернетийн хэрэглээг хязгаарлах нь хүртэл гэмт хэрэг. Тухайлбал 2000 онд 400 сая хүн, 2015 онд 3,4 тэрбум хүн интернет хэрэглэж байна гэсэн судалгаа бий.
-Засгийн газар цахим хүний эрхийг хязгаарлах тохиолдол бий юу?
-Гүүглээс жил бүр ил тод байдлын судалгааг гаргадаг. Энэ нь гүүглийг хэрэглэгчдийн мэдээллийг гаргаж, нийтэлдэг. Тэгэхэд Гүүглд Монгол улстай 14 гомдол ирсэн байгаа юм. Гэтэл энэ мэдээллийг авах зориулалтай 3 төрийн байгууллага бий. Жишээлбэл шүүх, прокурор, цагдаагийн байгууллага авч болно.
-Хэрэв шүүхээр кибер гэмт хэрэг мөн гэж тогтоовол хэрхэн шийдэх вэ?
-Олон нийтийн харилцааны хэрэгсэлээр “Ичтэл нь шейр хий” гээд тухайн хүний зураг, дүрсийг олон нийтэд тараавал шейр хийсэн болон анх бичсэн эзэн хамтдаа хуулийн хариуцлага хүлээдэг. Хамгийн ихдээ хэргийг шийдвэрлэхэд 60 хоног зарцуулна. Зарим тохиолдолд гэмт хэргийн хүнд хөнгөнөөс шалтгаалж, нааш цааш болно. Шийтгэлийн хувьд хорих, баривчлах, торгох гэсэн хэлбэрүүд байна. Гэхдээ ямар ял оноох нь шүүгчээс шалтгаална.
Чухал мэдэгдэл : МАН: АН-ынхан орон нутгийн сонгуулийг хэт улс төржүүлж байна
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй албаныхан орон нутгийн сонгуулийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Д.Амарбаясгалан "Ардчилсан намынхан орон нутгийн сонгуулийг хэт их улстөржүүлж байна. Манай нам УИХ болон НИТХ-ын сонгуульд ард иргэдийн дийлэнх олонхийн саналыг авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ дагуу Засгийн газраа байгуулаад 100 хонож байна. Энэ хугацаанд АН-ын замбараагүй зарцуулсан төсвийн зарцуулалтыг цэгцэнд нь оруулахаар хичээж ажиллаж байна. АН-ынхан "МАН амлалтаасаа буцаж, мөрийн хөтөлбөртөө тусгасан зүйлээ хэрэгжүүлэхгүй байна. Мөн татвар нэмж, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсийг бууруулж байна" гэж ярьж байгаа. МАН сонгуулиар амалсан мөрийн хөтөлбөрөө 100 хувь Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгосон. Хөтөлбөрөө ажил хэрэг болгохоор Засгийн газар ажиллаж байна. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг 2020 онд танилцуулах ёстой. Тэр болтол хугацаа байна" гэлээ.
Чухал мэдээ: АТГ-аас зөрчил гаргасан улсын эмнэлгүүдэд хариуцлага тооцно
АТГ-аас зарим дүүргийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж, иргэдээс авч буй төлбөр, хураамж нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг судалсан байна. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Сонсголон дахь амбулатори төв Эрүүл мэнд, спортын сайдын хүчингүй болгосон тушаалыг үндэслэн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн шинжилгээг 3000 төгрөгөөр, харин эмчийн цохолтоор ирсэн хүүхдийн шинжилгээг үнэгүй хийж байжээ. Энэ нь “Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журам”-д заасан “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг тус тус зөрчсөн байна.
Дэлхий дахинаа: Сирийн зөрчил: АНУ, ОХУ Сирийн асуудлаар хэлэлцэнэ
АНУ болон ОХУ энэ сарын эхээр Сирийн асуудлаар харилцан тохиролцож, асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ зарласан. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров, Жон Керри нар бүс нутгийн асуудлаар Швейцарьт уулзахаар тохиролцожээ.
Олон улсын шинжээчид энэ мэдэгдэлээ хожуу гаргасанд харамсаж байгаагаа илэрхийлжээ. Учир нь Сирийн Алеппод болсон халдлагын үеэр 75 хүн өртөж, амь насаа алдсан.
АНУ-ын Төрийн Нарийн бичгийн дарга Жон Керри “Сири улсад болсон халдлагыг зогсоох олон талт хэлэлцээрийг явуулж, хүчирхийлэл болон хүний эрхэд халдсан үйлдлүүдийн таслан зогсоохоор ажиллана” гэв. Энэхүү үйл явдлын гол тоглогч улс болох Саудын Араб, Туркын төлөөлөгчид оролцоно гэдэгт итгэлтэй байна гэжээ. Жон Керри Швейцарьт хийх уулзалтын дараагаар Лондон хотыг зорихоор төлөвлөж байна.
Чухал асуудал: Н.Энхбаярын гомдлыг хүлээж авсангүй
МАХН-ын дарга Н.Энхбаяр 2016 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээр татгалзсан хэмээж СЕХ, ЦЕГ-ын Мэдээлэл, технологийн хэлтсийг буруутган шүүхэд хандаад байсан. Тэгвэл түүний нэхэмжлэлийг өчигдөрУлсын дээд шүүхэд хянан хэлэлцээд хүчингүй болгожээ. Учир нь Н.Энхбаяр шүүхийн нэхэмжлэлтэйгээ хавсаргах ёстой улсын тэмдэгтийн хураамжаа төлөөгүй байсан аж. Тиймээс нэхэмжлэлийн төлбөр дутуу хэмээж, гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна. Хэрэв шүүх нэхэмжлэлийн төлбөрөө барагдуулбал гомдлыг хүлээн авч, хэлэлцэх боломжтой ажээ.
Онцлох видео: "Чимээгүй хайр"
Италийн "Чимээгүй хайр" нэртэй богино хэмжээний киног хүргэж байна. Уншигч та өнөөдрийн стрессээ тайлж, оюуны цэнгэл эдлээрэй. Өнөөдөр тохиодлсон гуниг гутралаа мартаж, ирээдүйн төлөө алхаарай. Уншигч танд амжилт хүсье.
chuhal.mn