Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Маргааш өдөр Баян-Өлгий, Увсын нутаг, Ховдын хойд хэсгээр салхи баруун өмнөөс секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд:
Маргааш баруун аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 16,18-нд зүүн аймгуудын нутгаар,17-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи ихэнх нутгаар 15-нд секундэд 18-20 метр, бусад хугацаанд секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16,18-нд нутгйин зүүн хагаст хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.