8o
Улаанбаатар хот
mobile menu

Амралтын өдрүүдэд бөхийн барилдаантай

2016-10-14 08:10:00

Монгол бөхийн өргөөнд энэ амралтын өдрүүдэд дараалсан барилдаантай. Тодруулбал, бямба гарагт цагаас Орон сууц нийтийн аж ахуйн салбарын 85 жилийн ойд зориулсан Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан болно. Тус барилдаанд улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглох юм. Харин 16-ны ням гарагт 14.00 цагаас Булган аймгийн Хангал сумын харьяат, улсын заан С.Гүржав болон түүний хүү улсын начин Г.Эрдэнэбат нарын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаантай. Тус барилдаанд аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглоно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment