8o
Улаанбаатар хот
mobile menu

Хангалттай нотолгоо олдоогүй тул ээж, охин хоёрыг эх нутаг руу нь буцаалаа

2016-10-14 08:20:00

Канадын СTV-ийн мэдээний есдүгээр сарын 27-ны өдрийн дугаараар эх нутагтаа гэр бүлийн дарамтанд байсан ээж, охин хоёрыг монгол руу буцаасан тухай мэдээлэв. Ээж, охин хоёр Канадын Калгари хотод амьдарч байсан бөгөөд иргэншил хүссэн ч хүлээн авахаас татгалзажээ.Монгол улсын иргэн Д.Ариунаа, түүний охин А.Энки нар аравдугаар сарын нэгний өдөр эх орондоо газардсан байна. 


Энэхүү үйл явдлыг Канад улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр удаа дараа онцлон хүргэж байна. Охин  А.Энки “Би урьд өмнө хэзээ ч онгоцны буудал дээр ирж, Монгол руугаа буцна гэж санасангүй” гэв.


Тэд Калгари хотод хоёр жилийн өмнө ирсэн бөгөөд Д.Ариунаагийн өмнөх нөхөр нь удаа дараа дарамт үзүүлж, хүчирхийлж байжээ. Ээж, охин хоёр Канад улсад цагаач иргэний хүсэлт тавьсан ч буцаасан байна. Учир нь тэр хоёрт гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан гэх хангалттай баталгаа, нотолгоо байгаагүй аж. Онгоцны буудал дээр Д.Ариунаа “Биднийг найрсагаар хүлээн авсан Канад найзууддаа баярлалаа” гэж хэлэв.Канадын цагаач иргэдийн хуульч Рам Санкаран  “Ээж, охин хоёрын хэргийг шүүгч буцаасан. Эхний удаад ээж, охин хоёр Канадын хилээр нэвтэрсэн ч хоёр дах удаадаа амаргүй даваа байх болов уу” хэмээн дурьджээ.  Д.Ариунаа нь Канадад байх хугацаандаа гурван ажил хийж, охин нь сургуульд сурдаг байжээ. 


Д.Ариунаагийн найз Дон Ловет “Ээж, охин хоёрыг зүгээр л эх нутаг руу нь буцааж явуулна гэдэг утгагүй хэрэг. Учир нь тэд манай оронд хувь нэмэрээ оруулж чадсан шүү дээ” гэв. Д.Ариунаа “ Эх нутагтаа очвол хамгийн түрүүнд байж болох аюулгүй газрыг олох болно” хэмээн нисжээ. 

Эх сурвалж: Калгари хотын CTV телевиз
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
erchuuded
Za da hevleleer zerleg araatnaas ch dor avirlasan erchuudiin tuhai garsaar bgaag martaj blohgui shu.ehner huuhde ch tejeech chadahgui bj zerleg. Bs muuga mdehgui bj hunii shan ehnert sulsee uschuulehi
2016/10/15 110.17.170.82
Иргэн
Монгол эмэгтэйчүүд шиг эрх чөлөөтэй хүүхнүүд ховор доо. Одоо канадууд монголчууд гэж арабууд шиг эмэгтэйчүүдээ дарамталсан газар л гэсэн сэтгэгдэлтэй үлдсэн байх. Эх орныхоо нэр нүүрийг хаа хаанаа бод
2016/10/15 202.9.42.100
teneguud
canadad uldeh gej ih l ulger zohiojee!ta nar shig hudalchuudyg meddeg l bhgui yu!arai uur shaltag zohioj bolsongui yu?
2016/10/15 31.209.204.28
sarha
yag unendee mongold huuhed emegteichuudiin hamgaalal 0 sh dee
2016/10/14 122.201.31.156
sarha
ene humuus chini yasan aihtar yum be yahav dee amidral hetsuu bolood l eldev arga heteglee biz! ene humuusiin gutald huluu hiigeegui baij yum eldveet bichdeg yum! eh ornoo hudaldsan ch geh shig!
2016/10/14 122.201.31.156
Зочин
Монголд сайхан амьдарч болж байсан бол юу гэж тэр канадад үлдэх гэж ингэж нэр нүүрээ барахав дээ. Манай томчуулын л хийж байгаа зүйлийн золиос шүү дээ. Охинтойгоо нийлж худлаа яриад өрөвдөлтэй юм да
2016/10/14 59.153.115.202
Zochin
Airport deer nuhur ni tosson genee
2016/10/14 122.148.60.152
123
eh oron elgen sadnaasaa urvaj harid shunasan durvegch
2016/10/14 202.126.89.146
Hehe
Panaaltai garuud shuu, ene mongol huuhnuud , hehe. Odoo ex nohorteigee suuchihna
2016/10/14 202.179.23.73