8o
Улаанбаатар хот
mobile menu

Гадны хэвлэлд биднийг онцлов: “Эрдэнэт үйлдвэр" 2020 он гэхэд 35 сая тонн хүдэр олборлоно

2016-10-14 08:40:00

“Эрдэнэт Корпораци” нь зэсийн молибдений төслийг Монгол улсад хойд хэсгийн нутгаар хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийг хэрэгжүүлсэнээр хүдрийн үйлдвэрлэл нэмэгдэж 6 сая тонноос 32 сая тонн хүртэл өссөн үзүүлэлт гарах юм. Олборлох үйлдвэрийн ажлыг 2015 оны сүүлчээр дуусгаж, ашиглалтанд оруулжээ. Олборлолтын ажлыг ОХУ-ын “RIVS” компани, Хятадын “Най-пу”, Тунамал Үйлс, Эрдэнэт Үйлдвэрийн Инженерийн ажлын албад тус тус хариуцан ажиллаж байжээ. 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн хэлж буйгаар “олборлотын үйл ажиллагаа нь байнгын тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд цагт 750-820 тонн хүдрийг нунтаглаж, боловсруулж чадна. Иймд ажлын бүтээмжийг 95-97 хувиар өсгөж чадна” гэв.
Олборлох үйлдвэрлэлийн нээлтийн үйл ажиллагааг 2015 оны тавдугаар сарын 20-ны өдөр хийж, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , түүний ажлын алба, Монгол улсад ОХУ болон Беларус улсыг төлөөлөн сууж буй элчин сайд, "Эрдэнэт үйлдвэр"-ийн удирдлагууд  ажлын үйл явцтай танилцлаа.“Эрдэнэт үйлдвэр” нь олборлох үйл ажиллагаагаа өргөжүүлсэнээр экспортыг хурдацтай нэмэгдүүлэх боломжтой. Тус үйлдвэр нь 1978 онд байгуулагдаж, ОХУ-тай хамтран эзэмшиж байжээ.

Тус компани нь 2020 он хүртэлх стратегийн төлөвлөгөөнд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж 35 сая хүртэл хүдрийг олборлож, экспортод гаргах, эрчим хүчийг хэмнэж, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг явуулахаар төлөвлөж байна. 

Эх сурвалж: www.asiaminer.com 
 
  
  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment