8o
Улаанбаатар хот
mobile menu

Эвлэрүүлэн зуучлагчийн сонгон шалгаруулалт зарлажээ

2016-10-14 10:59:00

 

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бодвол олон шат дамжлагагүй, харьцангуй хялбараас гадна ажиллагаанд оролцож буй талууд өөрсдөө ажиллагааныхаа журмыг тохирох боломжтой байдаг. Эвлэрүүлэн зуучлагчилж эхэлсэнээр 7000 гаруй хэргийг шийджээ.

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахаар болжээ.
Сонгон шалгаруулалт аравдугаар сарын 25-ны 8:30 цагт болох юм.
Бүртгүүлэгчид тавигдах шаардлага нь:

  • 1.Эрх зүйн бүрэн чадамжтай байх
  • 2.Дээд боловсролтой байх
  • 3.Ял шийтгэлгүй байх бөгөөд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

Үүнд:

  • Батлагдсан загварын дагуу бөглөсөн өргөдөл/ өргөдлийн загварыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудас /www.judcouncil.mn /-аас татан авч бөглөх/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Дээд боловсролын дипломын хуулбар
  • Цээж зураг 2 хувь /4x6/
  • Шалгалтын үйлчилгээний зардал 10000 төгрөг / арван мянган төгрөг/.

Сонгон шалгаруулалтад оролцогчдыг аравдугаар сарын 21, 24-ний 09-17:30 цаг хүртэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд бүртгэнэ.
Шалгалттай холбоотой асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны 70008027, 70008025 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болох юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment