8o
Улаанбаатар хот
mobile menu

"Заламт гол" ХХК нийслэлчүүдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байна

2016-10-14 12:10:15

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу нийслэлийн төвлөрсөн ус хангамжийн тэжээлийн бүсэд хамрагдах газарт “Заламт гол” компани ойр орчмын хүн, амьтан, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулж байна. Тус байгууллага нь урд хөрш рүү хаягдал акумляторыг хагалж, хар тугалгыг экспортолдог аж. “Заламт гол” ХХК нь тус хорооны газарт 3 жил үйл ажиллагаа явуулж, акумлятор хагалахдаа ямар ч мэргэжлийн тоног төхөөрөмж ашигладаггүй, аюулгүй ажиллагааны дүрэм сахидаггүй байна.

Иргэд тус хорооны ИТХ-д удаа дараа шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдөл өгсөн ч тодорхойгүй шалтгаанаар буцаасаар уджээ. Харин “Заламт гол” ХХК-ийн захирал Ц.Ууганбаяр гэгч орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа аж.

Хар тугалгын хэмжээ их байгаагаас үүдэн БЗД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт амьдардаг гурван хүүхэд хордож,  мал амьтан үхсээр байна. Тус асуудлаар холбогдох байгууллагад шалгуулахад дүгнэлт бүр хоорондоо зөрүүтэй гардаг аж. Тухайлбал МХЕГ-ын төв лаборатор болон Геологийн газрын төв лабораторт хөрсний дээжийн шинжилгээ өгөхөд хар тугалгаар хордсон, хордоогүй гэх ялгаатай дүгнэлт гарав. Мөн Нийслэлийн эрүүл мэндийн төвд хордсон гэх гурван хүүхдийн цуснаас шинжилгээ авахад хордлогын хэмжээ 10-12 дахин их байсан нь тогтоогдлоо. 

Японы "Маясаки" их сургуулийн эрдэмтэд өнгөрсөн жил хөрсний бохирдолын хэмжээг судлахад БЗД-ийн 11-р хороо буюу Хонхор орчимд зөвшөөрөгдөх хэмжээнээс даваж 11000 хүрсэн тухай дүгнэлт гаргасан. Мөн тус эрдэмтэд ОБЕГ-т сургалт  хийх явцадаа оршин суугчдын эрүүл мэндийн асуудалд ноцтой хохирол учруулж, усаар дамжин нийслэлчүүдийн эрүүл мэнд, шинээр төрөх урагт гажиг үүсгэх эрсдэлтэй гэдгийг анхааруулжээ.

chuhal.mn
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Маш яаралтай Менген морьт руу нvvлгээч ээ!
2016/10/14 80.123.38.38
hiimori
Tatan buulgaj zailuulbal taarna.tsaad ezen ni hyatad l bga da ard ni neg huchnii baiguullagiin turiin alban haagch
2016/10/14 110.17.170.121
  • Recent
  • Most Read
  • Most Comment