8o
Улаанбаатар хот
mobile menu

ОУ-ын стандартын баталгаажуулалтын гэрчилгээг нэг цонхноос Монголдоо авна

2016-10-14 16:02:00

Өнөөдөр олон улсын стандартын өдөр. Олон улсын стандартчилалын байгууллагаас жил бүрийн энэ өдрийг тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Стандарт Итгэл төрүүлнэ” уриан дор тэмдэглэж байна. Энэ хүрээнд олон улсын стандарт “ISO”-ын сургалт, баталгаажуулалтын Монсертф компани нь гадаад харилцаагаа өргөжүүлж Турк, Австри, Энэтхэг, Австрали зэрэг орны олон улсын стандартын баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлдэг дөрвөн байгууллагатай хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 

Ингэснээр олон улсын нэр хүнд бүхий стандартууд Монголд нэвтэрч байна. Эдгээр байгууллагууд нь нэр хүнд бүхий итгэмжлэлийн байгууллагуудаар итгэмжлэгдсэн FQC, TQCSI, UDEM, TUV зэрэг олон улсын стандартын баталгаажуулалтын топ брэнд компаниуд юм. Монсертф компани нь Британийн стандартын байгууллага BSI –н Монгол дахь албан ёсны төлөөлөгч бөгөөд BSI Академиар дамжуулан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний сургагч багш, аудиторуудыг бэлтгэдэг ба BSI –ийн баталгаажуулалт нь бизнесийн байгууллагуудад нэр хүндийн илэрхийлэл болдог давуу талтай юм. Тус компани нь дээрх стандартуудыг Монгол улсад яаж хэрэгжүүлэх аргыг сургалтаар олгоно. Монголын байгууллагууд стандартыг хэрэгжүүлэх аргаас суралцаж өөрийн аж, ахуй нэгжид хэрэгжүүлснийхээ дараа албан ёсоор стандартыг авна гэсэн үг. 

 

 Энэхүү ажил нь Монголын бизнес эрхлэгчдэд олон улсын стандартын сургалт, баталгаажуулалтыг авах үнийн эрх чөлөөг олгох юм. Нөгөөтэйгүүр олон улсын стандартын дэлхийн топ байгууллагуудаас үйлчилгээ авах үнийн хувьд уян хатан байх нөхцөл бүрдэж байна. Ингэснээр бизнесийн байгууллагууд дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх хөрөнгийн биржүүдэд хувьцаа гаргах, хөрөнгө босгох, олон улсын тендерт оролцох боломж бүрэн нээгдэж байгаа гэдгийг тус стандартыг нэвтрүүлсэн албаныхан онцолж байна.  .

Дэлхийн стандартын байгууллага Монголтой хамтран ажиллахаар гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр албаны хүмүүсээс зарим зүйлийг тодрууллаа.

 

- И.Гэрэлмаа: Хувийн хэвшлүүд олон улсын банкнаас зээл авах бололцоо бүрдэж байна
 

Үйлсийн зам ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Гэрэлмаа өөрийн компанид энэхүү стандартыг нэвтрүүлж байгаа юм. Тэрбээр уг стандартыг авсны давуу талыг “ Бид байгууллагын доторх менежмент, чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлснээр бидэнд маш олон давуу талтай. Олон улсын стандартыг авснаар гадаадын тендерүүдэд оролцох боломжтой болж байна. Мөн олон улсын банкнаас зээл авах боломжтой болно” гэж тайлбарлалаа. 

 

 

- Стандарчлал хэмжил зүйн газрын дэд дарга Дарь Сүхбаатар: Монголчууд чанартай үйлчилгээ авдаг болж буй нь чухал юм 

- Жижиг дэлгүүрээс эхлээд Ерөнхийлөгчийн тамгын газар хүртэлх бүх газрууд чанартай, шударга, үнэн зөв, хэрэглэгчдэд хүрсэн үйлчилгээ, бүтээгдэхүүнтэй болох ёстой. Энэ нь өөрөө монгол хүмүүст зөв үнэн, чанартай үйлчилгээг хүргэх гээд байгаа юм. Монгол хүн өөрөө чанартай үйлчилгээ авах нь хамгийн чухал. Монголын эдийн засаг удахгүй өснө. Эдийн засаг өсөхөд залуусын хийж буй энэ үйл ажиллагаа их чухал. Ер нь стандартын баталгаажуулалтын үйл ажиллагаанд төрийн оролцоо маш бага байх ёстой юм. Манай улсад төр засаг нь стандартын баталгаажуулалтын үйл ажиллагаанд байнга оролцдог. Учир нь тэд стандартын талаар ойлголт муутай. Манайд бол Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газар, яамдын тамгын газар гэх мэт төрийн байгууллага нь чанарын удирдлагын тогтолцоо, стандартыг оруулбал энэ талаар аяндаа ойлголттой болно. 

 

 

Олон улсын баталгаажуулалтын FQC, TQCSI, UDEM, TUV байгууллагын төлөөлөгч Махмуд Албиков: Монгол улсад замын хөдөлгөөний аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлэх ёстой

- Энэ стандартыг ашиглаад тухайн байгууллага өөрийнхөө удирдлагын тогтолцоог бий болгоно. Зардлаа багасгаж ашгаа нэмэгдүүлнэ. Эдгээр стандарт нь  олон улсын стандартын шилдэг туршлагуудыг багтаасан байдаг. Монголын байгууллагууд тэр туршлагуудыг ашиглаад өөрсдийнхөө менежементийн тогтолцоог нэвтрүүлээд ач тусыг нь хүртэж болно. Жишээ нь хувийн байгууллагуудад хүнсний аюулгүй байдлын баталгаа их чухал байдаг. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн байгууллага нь хэрэглэгчдэд үзүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээгээ аюулгүй, чанартай байгаагаа баталгаажуулахыг хүсдэг. Хэрэглэгчдийн зүгээс чанарын удирдлагын стандартыг хэрэгжүүлсэн байхыг хүсдэг. Тэгэхээр хэрэглэж байгаа бүтээгдэхүүн нь чанартай байгааг мэдэх нэг боломж бүрдэх юм. Бүр нийтийн салбарын хувьд хүмүүс байгаль, орчны удирдлагын тогтолцоог маш их сонирхдог. Хүмүүсийн хэрэгцээ янз бүр. Миний бодлоор Монгол улсад замын хөдөлгөөний аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлэх ёстой гэж бодож байна. Учир нь түгжрэл маш их байдаг. Хэн  ч явган зорчигчид зам тавьж өгөхийг хүсдэггүй. 

chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment