8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийн найрал дууны шилдэг дууны тэмцээнд 71 сургуулийн 8000 гаруй сурагчид оролцжээ

2016-10-14 18:00:00

 

Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор  жил бүр  уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар төрийн  шагналт Ардын  жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит  “Хүүхдийн Найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 24 дэх удаагийн анхан шатны шалгаруулал 2016 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд боллоо.

Уралдааны анхан шатны шалгаруулалтад Нийслэлийн 8 дүүргийн 71 сургуулийн 8000 гаруй сурагчид 210 багш ур чадвар авъяас билгээ сорин оролцлоо. Хоёр дахь шатны шалгаруулалт 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Монголын Хүүхдийн Ордонд болно.

Найрал дууны уралдаан нь зөвхөн уралдаан төдийхнөөр үр дүн нь хэмжигддэггүй бөгөөд  Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтын түвшинг өсгөж, багшийн ур чадварыг сорьж байдгаараа нэг ёсны хөгжмийн хичээлийн олимпиад болдог бөгөөд үүний үр дүнд багш нарын ур чадвар жил ирэх бүр нэмэгдэж улам өрсөлдөөнтэй болсоор  байна гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment