8o
Улаанбаатар хот
mobile menu

Бямба гарагийн өрнийн зурхай

2016-10-15 10:10:00

Хонины орд
Жинлүүрййн ордод орших тэргэл cap гэгээ гэрлээрээ хувийн болон мэргэжлийн түншлэлийг ивээнэ. Хувийн асуудлаа цэгцлэхийн зэрэгцээ ашигтай харилцааг бий болгоход анхаар. Өөрийн болон бусдын хэрэгцээний хооронд тэнцвэрийг хадгал. Хамтрагчдад эргэлзээ төрж магадгүй. Зарим нь гэрлэж амьдралаа шинээр эхлэх, хүсэл мөрөөдлөө шинэчлэхийг хүснэ
Үхрийн орд
Амьдрал аз жаргалтай дохио өгч эхэлнэ. Үхрийнхэнд шинэ цаг үе эхэлж байна. Эрүүл мэндийн асуудалтайгаа тэмц. Мөн ажлын нөхцөл байдалдаа сэтгэл ханаагүй байгаа бол мөн тэмцээрэй. Амьдарлын хэв маяг ажилд тань сайнаар нөлөөлж, өөрчилнө. Мэргэжлийн ур чадвар болон төслийн гүйцэтгэл тань эерэг үр дагавр авч ирнэ.
Ихрийн орд 
Хайр дурлалын харилцаа сэргэж, бүтээлч байх болно. Зарим онцгой зүйл таны сонирхлыг ихээр татах бөгөөд зах зээлийн талаар бага зэрэг судалгаа хийснээр санхүүгийн өөрчлөлтөнд тайван байж чадна. Ажлын ачаалал өндөр байх тул эрт босвол хурдан амжуулж чадна. Таны хуучин хамтрагч тань ур чадварыг нь өндрөөр үнэлэх бөгөөд танаас илүү ихийг шаардах болно. Гэхдээ хэт их ачаалал өгөх хэрэггүй. Өөрийн хийж чадах зүйлээ л хийж, хүмүүстэй маргалдахаас сэргийл
Мэлхийн орд
Өнөөдөр од гарагуудын ивээл таныг ивээх болно. Жинлүүрийн орд дахь шинэ cap таны анхаарлыг гэр бүлийн амьдрал дээр төвлөрүүлнэ. Хэрэв байраа томсгохын тулд засвар хийх шаардлагатай бол төлөвлөгөө гаргаж, барилгачидтай гэрээ хийж, тавилга хэрэгслээ сонгоход яг тохиромжтой цаг. Хэрэв хамт амьдардаг хэн нэгэнтэйгээ асуудалтай байсан бол байдлыг залруулах хэрэгтэй.
Арслангийн орд
Бүжгийн хичээлд сууж олон сайхан найз нөхөдтэй болохын зэрэгцээ хөгжмийн чадвараа дээшлүүлэх хэрэгтэй. Дотно найзтайгаа цагийг хөгжилтэй өнгөрөө. Та саяхан нүүдэл суудал хийгээд шинэ гэртээ тохижиж суугаа бол орчин тойронтойгоо сайн танилцаарай. Ганц бие хүмүүст хөрш нь ихээр таалагдаж, нүүж ирсэндээ талархах болно.
Охины орд
Од эрхэсийн нөлөөгөөр таны тэмцэгч чанар улам нэмэгдэж мөнгө санхүүгийн асуудалд нөлөө үзүүлэх болно. Санхүүгийн байдлаа сайжруулахын тулд төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүл. Хэрвээ та илүү их мөнгө олж, түүнийгээ үржүүлэхийн тулд банкинд хадгаламж нээлгэхээр шийдсэн бол энэ маш зөв алхам. Гэр орноо тохижуулахад мөнгө их зарцуулах бололтой. Тиймээс та дэлгүүр хэсэх гэж байгаа бол томоохон худалдан авалт хийхгүй байхыг хичээ.
Жинлүүрийн орд
Амралтын өдрийг орон гэртээ өнгөрүүлэх нь тохиромжтой. Ирэх долоо хоногт өөртөө цаг гаргах ба ингэснээр урам зориг авна. Энэ сарын турш шинийг туршиж, зоригтой байх нь баяр хөөр авчирна. Харилцааны хувьд нээлттэй байна. Зарим нэг зүйлээсээ татгалзах шаардлага гарвал, хойшлуулах хэрэггүй. Одоо л цаг нь мөн. Өөртөө ивээл, ээлтэй гэсэн бүхнээ өөрийн болго. Чухал эрсдэлтэй шийдвэр гаргахаас бүү ай.
Хилэнцийн орд
Жинлүүрийн орд болох 12-р гэрт оршиж байгаа шинэ cap танд хэрэгцээгээ, хамгийн үнэтэй зүйлээ үнэлэх чадварыг өгнө. Та одоо өөрийн амьдралаа тогтворжуулах чухал ажлын байр сууринд байна. Хэдийгээр та хичээл зүтгэлээ гаргахад бэлэн байгаа ч өдөр бүрийн нэг хэвийн тогтсон ажил хэргээсээ эрх чөлөөг хайх бололтой. Ирэх хоёр долоо хоногийн турш таны биеийн хүч тамир өндөр байх болно. Өөрчлөлт хийх их сонирхолтой байна.
Нумын орд
Ажлын хамт олон болон танилуудтайгаа зөрчилдөж, харилцаандаа ан цав гаргахгүйн тулд өнөөдөр уур омгоо тогтоон барьж, сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй байхыг од эрхэс танд сануулж байна. Таны дээд тушаалын хүмүүсийн ая эвийг гайхалтай олж чаддаг чадвар тань карьераа өсгөхөд туслах бололтой.
Матарын орд
Өнөөдөр хүнд өдөр. Өдөр тутмын хийдэг зүйлс уйтгартай залхмаар санагдана. Жирийн үйл ажиллагаагаа хойш тавьж анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай ажлаа хий. Шинэ ажлын үйл явцыг дуусгахад амархан болгох тул одоо яаралтай гүйцэтгэ. Компьютерийн шинэчилсэн програм дээр дөнгөж ажиллаж сурж байгаа хүмүүс шинэ арга барил гайхалтай сайн байгааг мэдэрнэ. Танд буяны байгууллага, мэргэжлийн холбоодоос чухал санал ирсэн бол хүлээн ав. Матрынхан сорилтуудад талархах ба та үүргээ идэвхтэйгээр гүйцэтгэн амжилтанд хүрэх болно.
Хумхын орд
Өнөөдөр та үзэл бодолдоо баригдан туйлширч магадгүй. Тиймээс бусдыг сонсч өөрийн санаа бодлыг зөвөөр илэрхийлэхийг хичээ. Ажил хэргээ өргөжүүлэхэд олон хүний санаа бодлыг сонсох нь ач тустай. Тиймээс хоосон мөрөөдлөө бодит зүйл болгохын төлөө тэвчээртэй байж, шаргуу хөдөлмөрлө. Аялах, суралцахад таатай үе. Хэрэв та цаашид сурахыг хүсдэг бол өнөөдөр эхлэхэд таатай.
Загасны орд
Шинэ cap таны нууцлаг байдал, шилжилт хөдөлгөөн, сэргээн босгох зэргийг тань илтгэх тул өнөөдөр их үр ашигтай өдөр. Та дүрэм журмыг хаян, эрсдэл авахыг хүсэх хэдий ч танд мөн үл мэдэгдэх айдас, догдлол ч байх болно. Чухал гол ажил хэргээ хойшлуулсан, нэг хэвийн тогтсон зүйлтэйгээ урагшлах нь ухаалаг хэрэг биш бөгөөд хүлээх хэрэггэй. Учир нь эцсийн шийдвэр гарах мөчид таны ухамсарлах цаг болсныг хэлж өгөх, болно. Ажлын тань бонус, урамшуулал төсөөлөөгүй байхад тань ирэх болно.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment