8o
Улаанбаатар хот
mobile menu

Охид эрхээ хамгаалж чууллаа

2016-10-15 10:20:00

Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвөөс “Биднийг сонс” охидын эрхийн хоёрдугаар чуулганыг зохион байгуулж байна. Энэхүү чуулганд үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй, орон нутгийн төлөөлөл, нийслэлийн ЕБС-ийн сургуулиудын 160 гаруй охид оролцож, өсвөр насны охидод тулгамдаж буй асуудал, тэдний сурч боловсрох эрх, эрүүл мэндийн боловсрол, үе тэнгийн дарамт шахалт зэрэг  асуудлаар илтгэл хэлэлцүүллээ.

Мөн тэдгээрийг хэрхэн даван туулах талаар охид өөрсдийн байр суурийг илэрхийлж, улс орнуудын охидын хөдөлгөөний сайн туршлагаас оролцогчиддоо хуваалцсан юм. Энэ үеэр, охидод хамгийн их тулгамддаг асуудал бол хүчирхийлэл бөгөөд энэ нь үе тэнгийн найз нөхөд, сургууль, гэр бүлийн орчинд түгээмэл байдаг талаар Охидын эрхийг хамгаалах төвийн гүйцэтгэх захирал Э.Эрдэнэцэцэг  онцоллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
oyun
ohiduu huuhnuud l geh ym hobguu aabuudiin erh haachchihbaa.heterhii tuilshrah ymdaa
2016/10/16 103.212.118.220
  • Recent
  • Most Read
  • Most Comment