С.Зориг агсны эхнэр Б.Булганыг өнгөрсөн сард цагдаагийн байгууллагаас саатуулсан бөгөөд чухам ямар хэргээр саатуулсан талаарх тодорхой мэдээллийг өгөөгүй байна. Харин өнгөрсөн долоо хоногт түүний яллагдагчаар татсан юм. УИХ-ын гишүүн О.Содбилэг хэдхэн хоромын өмнө өөрийн фэйсбүүк хуудснаа нэгэн ноцтой мэдээллийг тавьлаа. Тэрбээр "талийгаач аавыг минь үг хэлж чадахгүй болсон учраас С.Зориг агсны хэрэгт буруутгах гэж байна" гэж бичсэн байна. Нас барсан хүн өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зориг агсны үхэлд буруутгаж байна уу. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Содбилэгийн хэлсэн ноцтой мэдээлэлийг хүргэж байна.