-8o
Улаанбаатар хот
mobile menu

Хотын анхны номын сан үүдээ нээлээ

0000-00-00 00:00:00

70 жилийн өмнө нээгдэж байсан нэгэн номын сан өнөөдөр үүдээ дахин нээлээ. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, хүмүүсийн нэрлэж заншсанаар А.М.Горькийн нэрэмжит номын сан хэсэг хугацаанд хаагдан засвар хийсний эцэст өнөөдөр уншигчдаа хүлээн авахаар боллоо.

Номын сангийн барилга муудаж, дээврээс нь ус гоожиж, хана нь мөөгөнцөртсөн тул МХЕГ-ын дүгнэлтээр түр хаагдсан юм.

Горькийн нэрэмжит номын сан 1946 онд байгуулагдсан нийслэлийн анхны нийтийн номын сан. 1968 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 94 дүгээр зарлигаар тус номын санг Орос-Зөвлөлтийн их зохиолч А.М.Горькийн мэндэлсний 100 жилийн ойгоор түүний нэрэмжит болгож байжээ.

70 жилийн 3000 орчим номтой, 20-иод суудал бүхий уншлагын танхим, нэг орон тоотой байгуулагдаж байсан энэ номын сан өнөөдөр 50.000 орчим ном, хоёр уншлагын танхим, долоон хүний орон тоотойгоор 70 жилийн ойн босгон дээрээ уншигч хэрэглэгчдэдээ мэдлэг, мэдээллийг түгээхээр болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 82