Баянзүрх дүүргийн 11-р хороо Товчооны задгайн айл өрхүүд өнөөдрөөс эрчим хүчинд холбогдоно. Тус дүүргийн хэмжээнд нийт 1500 өрхийг эрчим хүчээр хангах шаардлагатай байсан юм. Иймээс дэд станцыг барьсан бөгөөд өнөөдрөөс Товчооны задгайн айл өрхүүд эрчим хүчинд холбогдох болж байна.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот хаяагаа тэлэн өргөжихийн хэрээр дэд бүтэц хөгжөөгүй газруудад иргэд олноор суурьшин амьдрах болсон. Үүнээс улбаалж нийслэлийн хэмжээнд 6000 орчим айл өрх цахилгаангүй амьдарч байсныг эхнээс нь ийнхүү шийдэж байна.