8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр дэлхийн харааны бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр

2016-10-15 17:02:42

Өнөөдөр буюу аравдугаар сарын 15-ны өдөр Дэлхийн харааны бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.

Монгол Улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс суралцах, ажиллах боломж бололцоо дутмаг гэж олон улсын байгууллагууд дүгнэдэг. Тэр дундаа харааны бэрхшээлтэй хүн нийгэмд эзлэх байр сууриа олох, суралцах орчин дутмаг байна гэсэн шүүмжлэл нэлээд гардаг аж.

Улсын хэмжээнд ганцхан 116-р сургууль харааны бэрхшээлтэй хүүхдэд хичээл заадаг. Гэтэл тус сургуульд дунджаар 100 орчим сурагч суралцаж, цаана нь мянга гаруй хүүхэд сургуульд явж чадахгүй орхигддог байна.

Мөн сурах бичиг асуудалтай байсныг шийджээ. Тодруулбал, тус сургууль энэ жилээс брайль сурах бичгээ өөрсдөө хэвлэх боломжтой болсон байна. Учир нь Японы “Taipei Tian Mo rotary” клуб болон Олон улсын ротари клубийн санхүүжилтээр 116 дугаар сургуульд хамгийн сүүлийн үеийн гурван төрлийн брайль принтер, хоёр компьютер, сурах бичиг хэвлэх программыг тусламжаар олгож, 116-р сургууль өөрийн гэсэн хэвлэх үйлдвэртэй болох алхам тавигджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл