Сүүлийн үед НӨАТ-ын баримтыг "ebarimt.mn"-д бүртгүүлэх идэвхи буурсаныг татварын мэдээллийн төвөөс хэлэв. Анх баримт хэвлэж эхлэхэд аж ахуйн нэгж, байгууллагууд дунджаар сард 20 сая баримт хэвлэж, иргэд 10 сая орчмыг нь бүртгүүлдэг байсан аж.
Харин өдгөө аж ахуй нэгж, байгууллагууд сард 18-19 сая баримт хэвлэж, иргэд 6-7 сая баримт бүртгүүлж байна.