8o
Улаанбаатар хот
mobile menu

Ням гарагийн өрнийн зурхай

2016-10-16 10:18:00

Ням гарагийн зурхай 
Хонины орд 
Таны толгойг нэлээн хугацаанд зовоосон асуудал өнөөдөр сайнаар шийдэгдэнэ. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Заримдаа та мөнгө олохын тулд үрэх хэрэгтэй байдгийг ойлго. Шинэ бизнес эхлүүлж байгаа бол харамгүй зарцуул. Өөртөө итгэлтэй бай, санасан зүйл тань бүтэх болно. Өв залгамжлалын асуудал санаандгүй гарч ирэх шинжтэй.
Үхрийн орд
Гараг эрхэс өнөөдрийн эхлэлийг сонирхолтой байдлаар тавьж байна. Зээлийн картуудаа нууж, дэлгүүр хэсэхээ хойшлуул. Яаруу шийдвэр болон түргэн худалдан авалт хийх нь бэлэн мөнгийг юу ч үгүй үлээж орхино. Олон нийттэй санал бодлоо солилцохдоо бусдын байр суурийг үнэлж харьц. Ямар ч худалдаа арилжаа хийсэн амжилттай байна. Бодит төлөвлөгөө гаргахдаа хайртай хүндээ дансаа бариул .
Ихрийн орд 
Таны үйлдэл бүрт сэтгэл хөдлөл маш хүчтэй илрэн гарах болно. Бусад хүмүүсийг саад болохыг бүү зөвшөөр. Өнөөдөр багаар ажиллахаас илүү ганцаараа ажиллавал үр дүнтэй байх болно. Танд олон сайхан үйл явдал тохиолдох хэдий ч бусдын асуудалд орооцолдох хэрэггүй. Сайн хоол ид гэхдээ түргэн хоол идэж өөрийнхөө эрүүл мэндийг хордуулах хэрэггүй.  
Мэлхийн орд
Cap дүрэлзсэн Хилэнцийн ордыг дайран өнгөрч байгаа тул хурцадмал байдал таагүй мэдрэмжийг гүнзгийрүүлэх болно. Энэ бол дотор ч бай, гадаа ч бай явагдах үйл ажиллагаа, онцгой хоол, эсвэл бүтэн биений массаж ч юм уу өөрийн сонирхдог, ямар нэгэн таатай эрэл хагуулаа хийхээр оролдвол боломжийн цаг. Өнөөдөр ямар нэг байдлаар хэтрүүлэх, эсвэл залхуу зан гаргах хандлагатай тул хичээх хэрэгтэй. Хүүхэддээ урам зориг өгч, үлгэр дууриал болох юм бол хүүхэд чинь амжилт гаргах болно.
Арслангийн орд
Та өнөөдрийг найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ сайхан өнгөрүүлэх болно. Амьдардаг орчиндоо эрч хүч бэлэглэ. Та өөрийнхөө занг хэрхэн хувирдгыг анзаарах болно. Заримдаа юу ч хийлгүй суух нь аз жаргал байдаг. Инээдмийн кино худалдаж аваад бодох санах зүйлгүйгээр удирдлагаа аваад суу. Сэтгэлийн тайтгаралыг та мэдрэх болно. Харин та дурлалдаа умбасан нэгэн бол лаа асааж сайхан орчинг бүрдүүлээрэй.  
Охины орд
Өнөөдөр нэлээд завгүй өдөр байх хэдий ч та маш хөгжилтэй байх болно. Гэхдээ ажилдаа хэт анхаарч эрч хүчээ алдахаас сэргийл. Хүмүүстэй ойр байж, цагийг хөгжилтэй өнгөрөөхийг хичээ. Та дэглэм барьдаг бол чихэрлэг зүйлээс хол бай. Бүжиг бүжиглэж, дуу дуулж, хөгжим тоглох нь таныг баяр хөөртэй болгоно. Та хэр их идэвхитэй байна төдий чинээ хөгжилтэй байх болно.
Жинлүүрийн орд
Хичээл зүтгэлээр олсон шинэ санаагаа бусадтай хуваалцах хэрэггүй. Танд юу чухал санагдана, түүндээ няхуур ханд. Хуурамч дүрээс болж дотны харилцаанд сэв сууж магадгүй. Өнөөдөр сэтгэл санаа эерэг байна. Сэтгэл хөдлөлөөрөө бус, бодлоготой хандах хэрэгтэй. Учир нь та дотроо санаа зовсон, шийдмэг бус байх тул зөв шийдвэр гаргаж чадахгүй. Бат бөх, чанга байж чадвал юуг ч хийж чадна. Асуултандаа тодорхой хариулт авахыг хүсвэл утас, чатаар харилцахаас татгалз, амжилт олохгүй. Үрэлгэн байдлаас санхүү шууд хамаарна.
Хилэнцийн орд
Таны ордод байрлаж байгаа Cap хувийн зан чанарыг тань илтгэдэг 1-р гэрийг чухалчлан үздэг. Тиймээс Хилэнцүүд маш их хүч, өөртөө итгэх итгэлийг мэдрэх болно. Өөрийн бодол санаагаа илэрхийлэх үнэхээр амар байна. Мөн ан цав гарсан харилцаагаа шинэчлэхэд тохирсон өдөр. Хайртай хүнээр өөрийгөө бөөцийлүүлж, өөрчлөхийг зөвшөөр. Хэн нэгний хүссэн зүйлийг хийхээс илүүтэйгээр өөрийн хэрэгцээгээ ханга. Оройг хайрттайгаа романтик байдлаар тэмдэглэж өнгөрүүл.
Нумын орд
Эргэлзээгээ тайлах, сэтгэл санаагаа ариусгах, бодлоо цэгцлэхтэй холбоотой шүүмжлэлтэй өдөр. Амьдралын эрч хүч дээд цэгтээ байна. Өнөөдөр таны сэтгэл санааны байдал дотны хүмүүстэйгээ зөрчилдөх шалтгаан болж магадгүй. Тиймээс хувийн амьдралдаа ямарваа нэг эрс шийдвэр гаргах, бодлогогүй алхам хийхээс зайлсхий.
Матарын орд
Хамтрагчидтайгаа зөрчилдөх нь үнэтэй сургамж болно. Гадаад төрх байдалдаа анхаар. Өөрийнхөө зовж байж бий болгосон мөнгөө урхинд орж, бусдад өгөхөөс татгалз. Матрын ордынхон хэтэрхий шудрага байж бусдыг азгүйтүүлэх вий. Бусдад хамаарах үүргийг өөртөө хүлээхээс сэрэмжил. Шөнөөр хийж буй ажил таагүй үр дүн авчирна. Найзууд тань таныг үдэшлэг, арга хэмжээнд урьж залхаана. Ямар ч нийгмийн үйл ажиллагаанд оролцсон энэ орой зардал өндөр байна.  
Хумхын орд
Хэт олон зүйлд тэмүүлж, зорилгоосоо холдож болохгүй. Тиймээс тууштай байж түр зуурын зугаа цэнгэлээс хол байхыг хичээ. Хэрэггүй зүйлд цагаа үрэхгүйн тулд цагийн менежментийг ашигла. Зарим Хумх бусдад туслаад тун завгүй байх болно. Сүүлийн 3 сарын туршид олоогүй тийм их ашиг орлого олох болно. Өөрийн хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун бай. Ирээдүйн амжилтанд хүрэх замаа өөрчлөхөөс бүү ай.  
Загасны орд
Оддын хүчтэй нөлөөгөөр сүүлийн хэд хоног та үл мэдэгдэх тодорхойгүй зүйлээс айх болно. Онцгойлон төлөвлөгөөгүй ямар нэгэн зүйлийг хийхгүй байхыг анхааруулж байна. Дүгнэлт, шийдвэрт хүрэхээсээ татгалзаж өөрийн авъяас чадвараа хэт өндрөөр үнэлэх хэрэггүй. Бал сараа тэмдэглэж байгаа Загаснууд хамтрагчтайгаа үргэлж хамт байхаар адислагдаж, цагийг сайхан өнгөрүүлэхийн тулд далай юмуу өндөр уултай газар очих нь зохимжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment